Далавчтай ном

Чингис хаан уу? Го Цы Син үү?

Хятадын Мин улсын төрийг тогтоосон Жу Юан Жан буюу Монголын түүх сударт Жүгэ ноён гэж тэмдэглэгдсэн Монголчуудыг дайтаж Юан улсыг мөхөөхөд хүчин зүтгэсэн Анхуй мужийн Динюан газрын Го Цы Синий хөргийг 1928 онд Бээжин дэхь Францын шашны нийгэмлэгийн ажилтан /ИХ МЭДЭГЧ/ А.Гюбрехтын “Бээжингийн аугаа гайхамшигтай зүйл” номонд анх хэвлэгдсэн “Чингис хаан” хэмээх босоо хөрөг хэмээх нэрийн дор ташаарч хэвлэжээ.

Оросын судлаач А.П. Сычев “Чингис хаан ба түүнийг залгамжлагчдийн хөргийн тухай” өгүүлэлдээ /1968. №6 “Народы Азий и Африки” сэтгүүлд/ анх үнэн учрыг олж Чингис, Өгөөдэй, Хубилай, Бат, Сүбээдэй, нэрийн зургуудын эзэд нь Юан гүрнийг мөхөөсөн, Монголын эсрэг цэрэглэн дайтахад хүчин зүтгэсэн Мин улсын баартрууд болохыг тогтоожээ. “Чингис хаан уу? Го Цы Син үү?” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулах гэж буйдаа таатай байна. Зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр багаасаа бийр будаг нийлүүлдэг байсан ч 15 настайдаа зургийн дугуйланд явж, мэргэжлийн багштай болоод илүү мэргэжлийн түвшин рүү хичээж, сонирхох болсоноор түүний урлагийн их гараа эхэлсэн аж.  Сүүлийн арваад жил Герман улсад амьдрахын зэрэгцээ Германы Урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд  2010 онд “Зураг” хэмээх өөрийн галлерейгаа нээсэн байна.

“Зураг” галлерей

“Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр” -ийг үргэлжлүүлэн унш