Mongolian Eye

My Story of “A Glass of Water”

 

Tsatsraa-shuu4I would like to share a story with NomadGreen citizen journalists which happened to me seven years ago. Every time I think about this story, I become thoughtful and sad. I have never told this story to anyone before and today I decided to share it with all of you.

We were second grade journalist students at The National University of Mongolia and used to live in a campus. It was the beginning of spring and exams had started. I was waiting my classmate in the waiting room of the campus to go to the library. The student campus has strict rules. Not everyone is allowed to enter the campus. There is only this head sized small window for guests to call who they would like to see. “My Story of “A Glass of Water”” -ийг үргэлжлүүлэн унш

Mongolian Eye

CHINGGIS KHAAN’S BIRTHDAY IN TAIWAN

Chingis khaani tursun udurI was very surprised. I clearly remember that in 2006 we celebrated the 800th anniversary of The Great Mongolian Emipre established by Chinggis Khaan. This was the first time. Recently we had a chance to see Chinggis Khaan’s Birthday anniversary while we were touring in Taiwan.

While wandering what to see, we arrived at one of the nicest and the most expensive hotels in Taipei where there was a big crowd.  It seemed that it’s going to be a big event as lots of offerings, burning incense, lightening candles placed in front of Chinese writing.

It was pretty suprising to listen someone speaking in Mongolian. They were really Mongolians. I was happy to meet Mongoliain and speak my own language while visiting different country. There was also Minister Ulaan, a high official. Although he was on different business, he wanted to see the Chinggis Khaan’s birthday anniversary. “CHINGGIS KHAAN’S BIRTHDAY IN TAIWAN” -ийг үргэлжлүүлэн унш

Сүйхээтэй хэрэм

Давхиж буй морьдыг картон цаасаар урлая

Бяцхан хөөрхөн морьдыг урлах их амархан… Ингээд уран бүтээлдээ орцгооё. “Давхиж буй морьдыг картон цаасаар урлая” -ийг үргэлжлүүлэн унш

Далавчтай ном

Номоо зорилготойгоор сонгон унших нь чухал

Ном уншихын ач холбогдол, бидэнд өгөх ач тусын талаар өгүүлбэл олон боть ном бичих шаардлагатай болно. Харин түүний оронд амьдралаа зөвхөн өнөөдөрт бус маргаашийн төлөө зориулан бэлтгэж буй, ирээдүйд аугаа том зүйлсийг бүтээхээр өөрсдийгөө төлөвшүүлэн суугаа хойч үеийнхэндээ их уншихын талаар зарим нэгэн зүйлсийг сануулан бичих нь зүйтэй болов уу.

  • Аливаа хүн ямар ч мэргэжилтэй бай, өөрийнхөө ажиллаж буй байгууллага, салбартаа тэргүүлэгч нь байх ёстой гэдгийг ч мөн мартаж болохгүй. Бальзак: “Их эрдмийн эзэн болохын тулд хичээл зүтгэлийн боол нь байх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хүн амьдралдаа тэргүүлэгч байх гэдэг нь олон сэдвээр ерөнхий мэдлэгтэй байхыг хэлнэ. Тиймээс тэргүүлэгч байхын хамгийн анхны дүрэм бол: УНШИХ, УНШИХ, УНШИХ
  • Амжилтанд хүрэх хамгийн эхний дүрмийн нэг бол хүмүүсийн туршлагаас суралцан бусдын алдааг өөр дээрээ давтахгүй байх, эхлүүлж буй аливаа ажлаа тэдний туршлагаар эхлүүлэх юм. Та инженер болно гэж бодож байгаа бол энэ мэргэжлээр, энэ салбарт 20 жил ажилласан хүний бичсэн номыг аваад уншихад уг ажлаа 20 жилийн туршлагаар эхлүүлж байна гэсэн үг. Таны уншиж буй номын ганцхан хуудас нь гэхэд олон жилийн туршлагын үр дүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүний утга нь: Ном бол насан туршийн амьдралыг өгүүлдэг гэсэн үг.
  • Та ямар ч мэргэжлээр ажилдаг байлаа, олон хүнтэй байнгын харилцаа холбоотой байж, тэдний санал хүсэлтэд хариулж байх нь зүйн хэрэг. Өөрийн ажил мэргэжлээ амжилттай гүйцэтгэж чаддаг хүн бол бүх хүмүүст хүрч ажиллахаар төслийг бэлтгэгч байна. Жишээ нь машины загвар бүтээгч хүний ур чадвар нь түүний бүтээсэн загвар хэр олон хүнд таалагдаж байна вэ гэдгээр хэмжигдэнэ. Ард олны дийлэнхэд нөлөөлж ажиллахын тулд тухайн нийгэм, ард иргэдийг сайтар таньдаг байх хэрэгтэй. Хүмүүсийг таних хамгийн дөт бөгөөд найдвартай зам бол ном унших юм.
  •  Хүнд ямар нэгэн ур чадвар (үс засах, гутал засах) байхад тэр хүний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болох болно. Баян чинээлэг байлаа гээд нэг өдөр ядууралд хүрч болно, өндөр албан тушаалтай байлаа ч буух нэг өдөр байна. Харин өөрөө уншиж олж авсан мэдлэг болон түүгээрээ олж авсан нэр хүнд бол насан туршид хамт байх бөгөөд үхэн үхэтлээ ач тусаа өгсөөр байх болно. Хүмүүсийн дунд хэзээ ч алдахааргүй эрхэм нэр хүндийг олж авахыг хүсвэл та ихийг унших хэрэгтэй.
  •  “Эд хөрөнгө чухал бус, хамгийн чухал нь хүн чанар юм”. Хүн чанар гэдэг нь хувь хүний төлөвшил, соёлч боловсон, эелдэг зан харилцааг хэлж байгаа юм. Эдгээр зан чанаруудыг зөв, өргөн хүрээтэйгээр номноос л уншиж байж суралцаж болно. Хүн бүрийн хүндэтгэл сайшаалыг хүртсэн хүн болохыг хүсвэл ном унших хэрэгтэй.
  • Ном уншихын хамгийн ач холбогдолтой зүйл бол хүнд өөрөө өөрийгөө таних боломжийг олгодог явдал юм. Их уншдаг хүн өөрийгөө ямар салбарт амжилт гаргахаа сайн мэднэ.
  • Мэдлэг, мэдээллийг олж авах олон арга зам бий. Лекц сонсож, баримтат кино үзэж болно. Гэвч энэ төрлийн арга зам нь хүнд тунгаан бодох, эргэж харах боломжийг олгохгүй. Ном бол дахин дахин эргүүлж харах боломжтойн дээр тунгаан бодох цаг хугацааг уншигчид олгодогоороо давуу талтай.sӨөр нэгэн өнцгөөс унших Хүн өөрийгөө маш сайн боловсруулан, төлөвшүүлж байж л бусдад тустай нэгэн болж чадна.

Харин хүн өөрийгөө амьдралд бэлтгэхдээ зайлшгүй хоёр талтай бодож байх ёстой. Хүүхэд наснаасаа эхлээд сургууль төгстлөө хүн хорин жилээ зориулдаг гэж бодохоор амьдралд бэлтгэх нь нэлээд хугацаа шаардаж байгааг үзүүлнэ. Уншиж, суралцахыг зөвхөн сургалт номтой л холбож боддог, сургуулиас гадуур оюун бодол, тархиа хаалттай байлгадаг хүн хөгцөрч мууддаг бөгөөд түүний орчинтойгоо харилцах харилцаа холбоо нь хязгаарлагдмал байх болно. Өөрийгөө шинэчлэхийн нууц, ид шид бол номтой нөхөрлөн, номон дунд чөлөөтэй сэлгүүцэхэд оршино. Өөртөө ашиг тустай номыг сонгон уншдаг хүний мэдлэг ухаан нь улам бүр тэлж, нэгэн хэвийн бодлоос ангижрах нь мэдээж.

Ном унших дуртай хүний номын сангийн өмнө зогсоод “Энэ номуудыг бүгдийг нь уншсан уу” гэж асуух нь мунхаг хэрэг болно. Ном болгоныг унших нь утгагүй. Зарим номыг шаардлагатай үед, мэдээлэл авах зорилгоор уншдаг. Учир нь ном бол амьдралын туршид уншаад ч барахгүй олон төрөл байдаг тул хамгийн хэрэгцээтэй мэдээлэл агуулснаас нь эхлэн сонгон унших нь маш чухал.

Бид ямар номуудыг унших ёстой вэ?

  • Амьтад хүртэл өвс ногоогоо ялгаж иддэг энэ хорвоод бид юун түрүүнд ухаалаг хүмүүсийн уншихаар номуудыг түүвэрлэн унших хэрэгтэй. Сонголтоо хийхдээ өөрийн хүндэтгэдэг томчуулын зөвлөгөөг авахын зэрэгцээ өөрийн эх орны үнэ цэнэ, түүх соёлд нийцсэн, бидэнд ухаарал хайрласан, сайн сайханд хүргэх гэх мэтээр номоо зорилготойгоор сонгон унших нь маш чухал.
  • Түүхийн хуудаснаа улс эх орнуудын сүйрлүүд залуусынх нь оюун ухаанд хэнд ч хэрэггүй мэдээлэл ноёрхсоны үр дүнгээс шалтгаалсан тухай өгүүлсэн байдаг. Хүний ухаан санаа, зүрх сэтгэлийн аль алинд нь хүрч чадах бүтээлүүдийг сонгох нь зүйтэй. Хүний бие махбодийн хэрэгцээний зэрэгцээ оюун санааны хэрэгцээ ч мөн чухал үүрэгтэй юм. Өнөө үед ном унших нь тийм ч түгээмэл биш болоод байна. Тиймээс хүн төрөлхтөн бидний хувьд талх, ус шиг амин чухал энэ зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдүүдээ сургууль, багшид найдан орхиж өөрсдийгөө эцэг эхийн үүргээс чөлөөлдөг. Тухайлбал “Хүн гэж юу вэ? Бид хаанаас ирээд хаашаа яваад байгаа билээ? өдөр хоног өнгөрөх тусам бид улам хөгширч, хөгшрөх тусам энэ хорвоог орхин одох тэр өдөрт дөхсөөр байна” гэж бодохоор юуны төлөө яах гэж амьдарч ирснээ мэдэлгүй явбал хэтэрхий харамсалтай бус уу. Тиймээс зөв, өөртөө мэдлэг болохуйц номыг сонгон уншиж өөрийн амьдралын зорилгоо удирдан явуулаарай хэмээн залуустаа захия.

Эх сурвалжийг  2010 оны Ертөнц сэтгүүлээс авав.

Түм буман бодол

“Монгол хөөмий” нэрээр хятадын нэр дээр бүртгэхийн учир юу вэ?

“Хай, эзэн нь юмаа мэдав аа!  Эрэг нь усаа хашав аа!” гэcэн тайлбартай шог зураач Цогтбаярын зураг   “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт тавигджээ.

Нэгэн хятад панзчин манай монгол дээл, гутлыг барьчихсан, ар нуруундаа морин хуурыг маань үүрчихсэн зураг байх.  Мөнөөх зургийг харахад хэдийгээр шог мэт боловч харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд явчихлаа.
Ингээд л дээдийн дээд өв уламжлалыг маань тэд өөрийн болгохоор зэхэж байхад бид юу ч хэлж, юу ч хийж чадалгүй амаа бариад халаглах юм гэж үү хэмээн өөрийн эрхгүй бодогдов. ““Монгол хөөмий” нэрээр хятадын нэр дээр бүртгэхийн учир юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Болжморын жиргээ

Улаан номонд орсон говийн олгой хорхой

зургийг http://www.hawkdog.net- аас авав.

Олгой хорхой буюу тэмээн сүүл гэж нэрлэгддэг нэгэн могойн домгийг говийнхон андахгүй. Гаднах төрх нь яг л олгой шиг толгой, сүүл нь мухар байдгаас ийнхүү нэрлэж. Гэхдээ шинжлэх ухаанд тэмээн сүүл гэдгээр нь нэрлэдэг байна.

Тэмээн сүүл могой нь Монгол орны говийн бүсийн нутгаар тэр дундаа Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь, мөн Алтайн цаад говиор элбэг үзэгддэг. Аварга могойн бүлэгт багтсан ч тийм ч том биетэй биш. Биеийн урт нь дунджаар 70-80 сантиметр байдаг аж. Энэ могой харьцангуй бага судлагдсан, ховорт тооцогддог учраас Монгол улсын байгаль хамгааллын “Улаан ном”-нд оржээ. “Улаан номонд орсон говийн олгой хорхой” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

“Нэг мод тарих нэг насны буян” гэдэг

“Хотоо цэцэрлэгжүүлье” гэж хуучин ярьдаг байлаа. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн  удирдагчид хүртэл олон түмнийхээ сэтгэл санааг өргөхийн тулд хавсарга тавьсан хаврын хуйсгануур өдөр өөрсдөө хүрз барин нялх шинэс суулгадаг байсныг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Тэдгээр моднуудаас цөөн боловч ургасан нь бий л байх. Үүнийг хот байгуулалтын хэлээр “Ногоон байгууламж” гэх аж.

Зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн хорин жилд Монгол улсын хот суурин газрын ногоон байгууламж төдийлөн дорвитой нэмэгдсэнгүй. “Төсөв модоо барих нь” гэдэг яриатай байснаас төв суурин газраа модтой болгох тал дээр гар хумхин суусан нь гарцаагүй үнэн. Гэтэл хорвоо дэлхий зангаа хувиргаж эхэллээ.  Байгалийн онц ноцтой үзэгдэл гамшгийн хэмжээнд хүртлээ хүрээгээ тэлж буй нь хүн төрөлхтөн бидний толгойд  хүнд муна лугаа бууж байна.
Дээр дурдсан зүйл бол “Ногоон байгууламж”-тай холбоотой өнгөрсөн жилүүдийн ерөнхий хандлага. Харин одоо асуудлаа томруулан авч үзье.

Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг газарт оршдог. Тиймээс ч цөлжилт идэвхтэй явагдах гол шалтгаан болж байна. Гол мөрөн ширгэж, ган гачиг болохын цагт сая л бид ногоон бүс, ойн модны ид шидийг ойлгож, төр засаг төсөвийн хөрөнгөнөөсөө тэрбум тэрбумаар нь үрсэлгээ суулгац суулган мод бут услаж тордоход зарцуулж, ургуулж тарих ажилд санаа тавьж эхэллээ. ““Нэг мод тарих нэг насны буян” гэдэг” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг

Бидний Тайваньд аялах аялалын хөтөлбөрийн нэг хэсэгт Жиа-И хот дахь бяцхан номын дэлгүүрээр орох багтсан байлаа. Эхэндээ эндээс бид ямар нэгэн ном  худалдаж авах нь дээ гэж бодож байсан ч очоод төд удалгүй учрыг ойлгов.  Биднийг очиход Ю Гоу Шин гэх нэгэн даруухан залуу дотноор угтаж авсан юм.

Тэрбээр Тайвань улсынхаа талаарх бүх л мэдээ мэдээлэл, түүхэн үйл явдлыг дотоод гадаадын хүмүүст номоор дамжуулан сурталчилдаг, түүхэн  ач холбогдолтой номуудыг уншаад уншигчидтайгаа санал бодлоо солилцон суудаг. Энэ үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж томорсоор өдгөө ном уншигчдын клубээ байгуулаад  арван жил болж байгаа аж.

Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр тэрбээр 21 насандаа анхны жижигхэн номын дэлгүүрээ олны хөл ихтэй газар нээж байснаасаа хойш чамгүй амжилтанд хүрснээ бидэнд дурсан ярьсан юм. Хамгийн гол нь ноён Ю Гоу Шингийн харагдаж байгаа байдлаас илүүтэйгээр түүний дотоодод эх нутаг, түүх соёл, зан заншлаа хэвээр хадгалж үлдэх гэсэн чин хүсэл, халуун сэтгэл хүчтэй төрдгийг мэдрэх бидэнд үнэхээр бахархалтай санагдаж байлаа. Энэ дашрамд монголчууд бид ч мөн эх орон, газар нутаг, түүх соёлоо яагаад ингэж  хайрлаж, хамгаалж тэмцэж болохгүй гэж хэмээн өөрийн эрхгүй бодогдож байсныг хэлэхэд илүүдэхгүй буй за. “Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Соёлын биет бус өв бол ард түмний оршин тогтнох үндэс

Монголын Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбаттай уулзаж ярилцснаа уншигчиддаа хүргэе.

Сүүлийн үед соёлын өв гэж хэвлэл мэдээллээр их ярьж байна. Манай улс соёлын өвийг бүртгэдэг конвенцэд яг хэдэн онд нэгдсэн бэ. Одоогоор Монгол Улс хэчнээн өвийг бүртгүүлж амжсан бэ?

С.Юндэнбат: Соёлын өвийг хамгаалах, тэр дундаа соёлын биет бус өвийг хамгаалах  асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Монголын төр урд нь “Түүх соёлыг хамгаалах тухай хууль” гэж  гаргаж байсан. Энэ нь зөвхөн биет бус соёлын өвтэй холбоотой хууль байсан юм. Соёлын биет бус өв гэдэг бол тухайн ард түмний оршин тогтнох гол эх үндэс нь байдаг гэдэг утгаар ЮНЕСКО хурц тавьсан л даа. Тиймээс ЮНЕСКО-гоос “Хүн төрөлхтөний утга соёл, аман үйл шилдэг дээжийг тунхаглах” гэдэг хөтөлбөрийг 2001 онд гаргаж Монгол Улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэж дангаар нь бүртгүүлсэн. 2005 онд уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэй, Монгол Улс, БНХАУ хамтарч бүртгүүлсэн юм. 2009 онд энэ нь өөр нөхцөлтэй болсон л доо. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2003 онд батлагдаж Монгол улс 2005 онд нэгдэж орсон юм. Үүний дагуу “Соёлын биет  бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-ыг бүртгүүлэх хэрэг гарсан. Мөн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл” гэсэн хоёр зүйлд дээрх конвенцэд нэгдэн орсон улс орнууд өөрсдийн өвөө бүртгүүлэх асуудал тавигдав. 2009 онд Монгол улс монгол ардын бүжиг, бие биелэгээ, монгол тууль, монгол цуурын уламжлалт урлаг гэсэн гурван төрлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгүүлээд байгаа. Цаана нь монгол ардын баяр наадам, монгол хөөмий гэсэн хоёр баримт бичиг ЮНЕСКО-д очоод судлагдах, хянагдах шатандаа явж байна даа. “Соёлын биет бус өв бол ард түмний оршин тогтнох үндэс” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?

“…Сард нэг удаа тарваганы элэг базаж уувал хугарсан яс бороолж эдгэх нь  хурдан, тун сайн гэнэ…”

http://www.biology.ucoz.com-оос авав.

“Тарваганы бөөрийг 14 хоногт нэг идэж байвал биенд их тустай…”, “Чонын хэл авна… “, “Баавгайн савар зарна…”

Ийм зар сурталчилгаа, амнаас аманд дамжих домогийн чанартай ярианууд монголчуудын дунд түгээмэл. Хамгийн гол нь энэ мэт яриа биелэлээ олохдоо нэн ховор, дархан цаазат ан амьтдын аминд халгаатай хэрэг болдог нь даан ч харамсалтай. Арьс шир нь хүний гангараа болж, элэг дотор нь хүний өвчнийг анагаах эм тан болж, өөх мах нь есөн шидийн амтат зоог, боодог, хорхог болдог нь яалт ч үгүй мөнгөнд дуртай, маханд дуртай хүний хэрэгцээ, сонирхолыг бүрэн дүүрэн утгаар нь хангагч болж байна гэхэд хилсдэхгүй.

Нэгэнтээ тоо толгой нь цөөрсөн, устаж үгүй болох дээрээ тулаад байгаа амьтдаа хамгаалахын тулд  жагсаал цуглаан хийх, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, шүүхэд хандаж байгаа ТББ, иргэд байгаа ч бодитой үр дүнд хүрэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар…

Төр болоод төрийн албан хаагчдын хүнд суртал, байгаль орчны эрхийн мэдрэмжгүй төрийн бодлогууд, шүүхийн хараат бус байдлын эргэлзээтэй байдал, хүчний байгууллагуудын дарамт шахалт зэрэг нэлээд зүйлс гол бэрхшээл болоод байгааг “Хүний эрх, хөгжил төв”-ийн Байгаль орчны засаглалд олон нийтийн оролцоог хангах төслийн зохицуулагч, Хуульч Ч.Дэлгэрмаа дурджээ.
1996 онд Монгол улс Нэн ховор зэрлэг амьтан, ургамалын олон улсын худалдааны тухай конвенцид нэгдэн орсон байна. Уг конвенци нь ховор ургамал, амьтны олон улсын худалдаа нь эдгээр ургамал, амьтны оршин тогтнолд аюул учруулахгүй байхыг баталгаажуулахыг зорьдог. Энэ конвенцид манай орны 30 гаруй мянган төрөл зүйлийг багтааснаас ойролцоогоор таван мянга  нь амьтан,  28 мянга гаруй нь нэн ховор ургамал байдаг аж. “Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?” -ийг үргэлжлүүлэн унш

Болжморын жиргээ

Coffee Shop-ийн талаар мэдэхэд илүүдэхгүй

Найз эсвэл түнштэйгээ уулзах, анхны болзоо хийх, ажлаа амжуулангаа амттай кофегоор өөрийгөө “цэнэглэх”, ном уншихад хамгийн тохиромжтой газар бол кофе шоп. Сүүлийн үед кофе шоп олноор нээгдэж буй. Амттай хэрнээ үзэмжтэй кофе бэлтгэх нь өдгөө урлаг болсон бол энэхүү ундааг хүртэх нь ч нэг соёл билээ. Иймээс кофе шопд биеэ хэрхэн зөв авч явах талаар Coffeeshopcritic.com-ын шүүмжлэгч Рич Пэйж зөвлөж байна. “Coffee Shop-ийн талаар мэдэхэд илүүдэхгүй” -ийг үргэлжлүүлэн унш
Жерри хулганы хичээл

Work interview Questions – Ажилд орох ярилцлаганы асуултууд

Сайн байна уу, манай ажлыг сонирхох болсон шалтгаанаа хэлэхгүй юу?

Ажилд орохын тулд ярилцлага гэж нэг хэцүүхэн босгыг давах болдог. Ярилцлагыг хэр амжилттай давахаас бараг л таны цаашдын хувь заяа шийдэгдэнэ, гэхдээ ярилцлагын үр дүн танаас бараг 100% шалтгаалдаг тул бүх зүйл таны гарт гэсэн үг, найдвар байна. Энэ найдварыг ч бас 100 % болгочихвол… Үүний тулд өөрийгөө ярилцлаганд хэрхэн бэлдэх вэ? Ажил олгогч танаас юу асуух бол? Та юу гэж хариулбал, ямархуу байдалтай байвал ажил олгогчийн итгэлийг хүлээх вэ гээд урьдчилан бодох, бэлдэх зүйл цөөнгүй байдаг. Тэр тусмаа гадаадын байгууллагаас таныг ярилцлаганд урьсан бол доорх асуултуудад хариулахад бэлдчихвэл илүүдэхгүй болов уу. Уншигчдынхаа мэдлэгийн санд зориулья. Далайд дусал нэмэр. “Work interview Questions – Ажилд орох ярилцлаганы асуултууд” -ийг үргэлжлүүлэн унш

Uncategorized

Надаас хийсэх нооргууд…

13900285_119973805111279_2082542843528808590_n

Надаас хийсэх нооргууд
Намрын навчис мэт хуйлрана
Нарийн зөрөг замаар
Навсайтал цас шиг даржээ
Хөл нүцгэн туучин алхахад
Хөглөрсөн шүлгийн бадгууд
Хөвсөлзөн хөвсөлзөн хийсээд
Хөөрөн хөөрөн одлоо

Түм буман бодол

Өөрөөрөө байх сайхан

Яг үнэндээ мэдлэг боловсрол ч хүнийг тодорхойлохгүй. Эцсийн мөн чанартаа хүнийг тодорхойлогч нь бага насны гэрийн хүмүүж14183969_156101071498552_7090700815801910045_nил, өссөн орчин. Гэрээс гараад сум орлоо гэрээ би саналаа гэдэг шиг бид яаж ч хөгжиж байсан анхны суурь дээрээ л очдог. Бидний эзэмшсэн мэдлэг боловсрол бол ердөө л биднийг хэн болохыг тодруулагч, магадгүй бүр биднийг эвдэгч, хэнээтүүлэгч. Тиймээс хүн цаг ямагт төрөлх араншингаасаа бусад багийг зүүж өөрийгөө нуух гэж оролддог. Гэсэн ч хэн нь хэн бэ гэдгийг харуулсаар. Тэр тусмаа эрх мэдэл, нэр хүндийн төлөө өөрийгөө хөөрхийлөлтэй харагдуулж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгааг нь харах ч өрөвдөлтэй юм. Хүнийг шүүнэ ч гэж юу байхав. Гэхдээ өөрийгөө өчүүхэн байлгахгүй юмсан гэж хичээх л юм. Өөрөөрөө байх шиг сайхан зүйл хаана байна.

Түм буман бодол

Ирээдүйн тухай зовнил

 

Заримдаа энэ улс орны olloo_mn_1410311322_huuбайдлыг бодохоор толгой эргэж дотор давчдаад бараг ухаан алдаж унамаар болох юм. Цөөнх баячууд, нийтээрээ шахуу гуйранчид болж хувирах нь. Угаас улс төр гэж сонирхдоггүй байсан ч одоо улс төрийн зах зухаас худал үнэн нь үл мэдэгдэх баахан мэдээлэлд төөрчихөөд ирээдүйд юу болох болоо гэж айдас төрөх, санаа зовохоос цаашгүй болчихоод байна. Улс орны нөхцөл байдал ийм тодорхойгүй, баталгаагүй байхад бид өнөө маргааш идэх уухаа бодож суусаар… Нийтээрээ л юу болоод байна даа гээд битүүхэн айдастай суух болж. Бид ч яахав дээ, төөрч будилсаар энэ цаг хугацаатайгаа дуусах биз… Хэн нэгэн авралын гараа сунгаад аврах юм шиг, эсвэл төр засаг өөрчлөгдөөд бид сайхан амьдрах ч юм шиг хүлээгээд ч байгаа юм шиг… Аль эсвэл нэг хэсэг нь жаахан эсэргүйцэл зарлаж жагсаал хийх. Үнэндээ энэ бүхэн яг тайзан дээр тоглож байгаа жүжигчид шиг.  “Ирээдүйн тухай зовнил” -ийг үргэлжлүүлэн унш

Mongolian Eye

Gentle Struggle Brings Victory

hunyaA visit to a small bookstore in the town of Chia-Yi was included in our Taiwan tour program. Initially, we expected to buy some books there, which we later understood was not the reason. Upon our arrival, we were hospitably greeted by a modest young man named Yu Guo-xin.

He gives out all information and news about Taiwan and its history to locals and foreigners through books, and discusses historically significant books with his readers. The activity then expanded extensively for 10 years to what is now a Book Readers’ Club.

The point of this is that since opening his first small bookstore in a busy street at the age of 21, the man said he has achieved a good deal of success. Rather than his appearance, it was his devoted passion to protect and preserve his home country, its history, culture and tradition that captivated us. This made me wonder, at the time, why can’t we Mongolians do the same struggle. “Gentle Struggle Brings Victory” -ийг үргэлжлүүлэн унш

Mongolian Eye

People who are segregated

I continue writing about the trip in Taiwan. There is a common thought here in Mongolia that everyone from South is Chinese.  We have arrived in an island where people have the same thought.

But every time you could easily notice there are big cultural differences between China and Taiwan.  Even the language is so different. There are 14 ethnic groups in Taiwan like we have in Mongolia.  Especially Taiwanese indigenous who have lived here for hundreds of years still exist. Unfortunately, my Taiwanese friends told me that there are few of them left and their life is not very good.  This trip is completely different from one you would normally take. Besides visiting the country’s beautiful and historical sights, it was more meaningful to experience the real life and social situation. Frankly 10 days weren’t enough time to understand how many human right issues there are and pretty limited freedom even in a developed country. Nine citizen journalists visited a village called San-Ying where the poorest people live. “People who are segregated” -ийг үргэлжлүүлэн унш

Далавчтай ном

Чингис хаан уу? Го Цы Син үү?

Хятадын Мин улсын төрийг тогтоосон Жу Юан Жан буюу Монголын түүх сударт Жүгэ ноён гэж тэмдэглэгдсэн Монголчуудыг дайтаж Юан улсыг мөхөөхөд хүчин зүтгэсэн Анхуй мужийн Динюан газрын Го Цы Синий хөргийг 1928 онд Бээжин дэхь Францын шашны нийгэмлэгийн ажилтан /ИХ МЭДЭГЧ/ А.Гюбрехтын “Бээжингийн аугаа гайхамшигтай зүйл” номонд анх хэвлэгдсэн “Чингис хаан” хэмээх босоо хөрөг хэмээх нэрийн дор ташаарч хэвлэжээ.

Оросын судлаач А.П. Сычев “Чингис хаан ба түүнийг залгамжлагчдийн хөргийн тухай” өгүүлэлдээ /1968. №6 “Народы Азий и Африки” сэтгүүлд/ анх үнэн учрыг олж Чингис, Өгөөдэй, Хубилай, Бат, Сүбээдэй, нэрийн зургуудын эзэд нь Юан гүрнийг мөхөөсөн, Монголын эсрэг цэрэглэн дайтахад хүчин зүтгэсэн Мин улсын баартрууд болохыг тогтоожээ. “Чингис хаан уу? Го Цы Син үү?” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулах гэж буйдаа таатай байна. Зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр багаасаа бийр будаг нийлүүлдэг байсан ч 15 настайдаа зургийн дугуйланд явж, мэргэжлийн багштай болоод илүү мэргэжлийн түвшин рүү хичээж, сонирхох болсоноор түүний урлагийн их гараа эхэлсэн аж.  Сүүлийн арваад жил Герман улсад амьдрахын зэрэгцээ Германы Урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд  2010 онд “Зураг” хэмээх өөрийн галлерейгаа нээсэн байна.

“Зураг” галлерей

“Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр” -ийг үргэлжлүүлэн унш

Сүйхээтэй хэрэм

Цементээр цэцгийн сав хийх сонирхолтой арга

Сүүлийн үед Монголчууд маань хотоо ногоон болгоод зогсохгүй бас гэрээ цэцэгжүүлдэг болсон. Цэцгийн сав ч төрөл бүрээрээ зарагдаж байгаа… Хэдий тийм ч нэгэн сонирхолтой аргачлалыг та бүхэндээ сонордуулах гэж буйдаа таатай байна. Орчин үеийн хирнээ цементээр зуурсан цэцгийн савыг хийж туршаарай. Гэртээ цэцгийн сав хийх нь тун амархан хирнээ хурдан юм. Мөн чөлөөт сэтгэлгээгээ ч хөгжүүлэх боломжтой. Цэцгийн саваа бүтээхдээ хэвэнд оруулахын тулд дахин боловсруулсан хоолны болон янз бүрийн хуванцар савнууд байхад болно. Энэхүү аргачлалаар туршаад үзэе гэвэл хайрга, цемент хольсон бэлэн бэлдэц авч болно. Эсвэл өөрөө хайрга, цементээ хольж найруулж болно. Хэрвээ та өөрөө холихоор болсон бол 1 аяга цемент, 4 аяга элс байхад хангалттай. Хэрэв том цэцгийн сав хийхээр зэхэж буй бол цементээ хаттал хэдэн долоон хоногоор удаан байлгана гэдгийг анхаарна уу. “Цементээр цэцгийн сав хийх сонирхолтой арга” -ийг үргэлжлүүлэн унш