Gallery

Чингис хаан уу? Го Цы Син үү?

Хятадын Мин улсын төрийг тогтоосон Жу Юан Жан буюу Монголын түүх сударт Жүгэ ноён гэж тэмдэглэгдсэн Монголчуудыг дайтаж Юан улсыг мөхөөхөд хүчин зүтгэсэн Анхуй мужийн Динюан газрын Го Цы Синий хөргийг 1928 онд Бээжин дэхь Францын шашны нийгэмлэгийн ажилтан /ИХ МЭДЭГЧ/ А.Гюбрехтын “Бээжингийн аугаа гайхамшигтай зүйл” номонд анх хэвлэгдсэн “Чингис хаан” хэмээх босоо хөрөг хэмээх нэрийн дор ташаарч хэвлэжээ.

Оросын судлаач А.П. Сычев “Чингис хаан ба түүнийг залгамжлагчдийн хөргийн тухай” өгүүлэлдээ /1968. №6 “Народы Азий и Африки” сэтгүүлд/ анх үнэн учрыг олж Чингис, Өгөөдэй, Хубилай, Бат, Сүбээдэй, нэрийн зургуудын эзэд нь Юан гүрнийг мөхөөсөн, Монголын эсрэг цэрэглэн дайтахад хүчин зүтгэсэн Мин улсын баартрууд болохыг тогтоожээ.

А.Гюбрехт нь Го Цы Синий хөргийг бага сага засварлаж “Чингис хаан” хэмээх зургыг эх барьж авчээ. 1990 оноос эхлэн монголчууд уг зурыг янз бүрийн эд эдлэл дээр хэвлэх болжээ. Жишээлбэл:

  1. Чингис хаан хамтлагийн ахлагч Япон улсад болсон уралдаанд оролцохдоо энэхүү зургаар нөмрөгөө гоёсон,
  2. “Монгол импекс” нэгдлийн сурталчилгааны календарт,
  3. Д.Пүрэвдоржийн “Чингисийн тахилга” номын хавтаст,
  4. “Чингисийн хүүхэд ахуй үеийн үлгэр” номын нүүрэнд,
  5. Б.Яны “Чингис хаан” романы чимэглэлд,
  6. Ардчилал сонины 1992.12 сарын №45-50 дугаарт,
  7. Бэлэг дурсгалын зүйлүүдэд ихээр хэвлэгдэн, жинхэнэ мэтээр хэрэглэгдэх

болжээ.

4 comments on “Чингис хаан уу? Го Цы Син үү?

  1. bas neerei vnen ch yum shig manaixan er ni ix yumand tuulshirax yumaa vnenedee chinggis xaan gedeg xvn chini ymar xvn bsaniig xen ch medexgyishvvde

  2. ᠌Өнөөдөр шинжлэх тухайн хүний ДНК-гээр ямар хүн байсныг нь тодорхойлдог болсон. Ямар нэгэн олдворыг хүртэл хэдий үеийнх ямар хүн эдлэж хэрэглэж байсныг нарийн шинжилж гаргадаг болсон. Чингис хааныг хүртэл хэдийн хэрийн өндөртэй ямар хүн байсан тухай судлаж гаргасан зүйл олон байдаг.

  3. Bid Mongol, Chinggis geed zondoo l yarilaa. Ireeduid bid yamar Mongol, Chinggis baih ve gedgee odoo yarih tsag bolson. 1 ch gesen Mongol hun Mongolooroo baigaasai gej bi husdeg. /Saihan blog bolson bn. Tsaashdiin ajild ni amjilt. Zaluusdaa hurch, oyunii tejeel ogson olon saihan medeelel taviarai/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s