Ертөнцийн толь

Ундны усаа хайрлацгаая
Цэндийн Дамдинсүрэн “Ус” шүлэг
Өндөр уулын оргилд
Vvл манан тунарна.
Өндөр тvvний хавчлаас
Тvргэн мөрөн урсана.
Өнөө бидний харахад
Vvл манан цас мөс
Өнгөнд ялгавар олон ч
Чанартаа гагцхан ус.
Харсаар байтал хувилах
Тунгалаг хар ус,
Хамаг амьтныг ундлах
Рашаан болсон ус.
Халуун зуны цагт
Сэрvvцvvлж өгдөг ус.
Халдсан буртаг хирийг
Арилгаж өгдөг ус.
Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хvнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Тvмэн бодисыг тэжээнэ.
Цас мөс хайлж
Бороо манан бууж
Царгих ус болж
Бургих булаг болж
Цаашаа хэлхээ нийлж
Хоорондоо холбоо нэгдэж
Цалгин долгих их
Мөрөн болоод явчина.
Улаан хадны ёроолоор
Ногоон модны дундуур
Урсаж байгаа мөрнийг
Уулан дээрээс харахад
Ургамал сайхан мод мэт
Мөчирлөн салбарлан харагдана.
Урт хөх могой мэт
Мурилзан мушгиран vзэгдэнэ.
Газрын өндөр оргилоос
Хөх усан могой гарч
Гадаад их далайд
Шунган орж наадахад
Гадаад тэр далайгаас
Цагаан vvлний луу гарч
Газар дээгvvр дvvлж
Усаар хvрхрэн наадна.

 

 

 

Монгол ястан
Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг… Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг… Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг… Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн “эх хүн” та “гайхамшиг”.
Ишлэлийг http://ehiinsetgel.blog.gogo.mn- ээс
Алтан навчтай хүү
Алтан навчтай хүү
Гудамжинд

Гудамжинд