Uncategorized

Надаас хийсэх нооргууд…

13900285_119973805111279_2082542843528808590_n

Надаас хийсэх нооргууд
Намрын навчис мэт хуйлрана
Нарийн зөрөг замаар
Навсайтал цас шиг даржээ
Хөл нүцгэн туучин алхахад
Хөглөрсөн шүлгийн бадгууд
Хөвсөлзөн хөвсөлзөн хийсээд
Хөөрөн хөөрөн одлоо

Сэтгэгдэл бичих