Gallery

Ирээдүйн тухай зовнил

 

Заримдаа энэ улс орны olloo_mn_1410311322_huuбайдлыг бодохоор толгой эргэж дотор давчдаад бараг ухаан алдаж унамаар болох юм. Цөөнх баячууд, нийтээрээ шахуу гуйранчид болж хувирах нь. Угаас улс төр гэж сонирхдоггүй байсан ч одоо улс төрийн зах зухаас худал үнэн нь үл мэдэгдэх баахан мэдээлэлд төөрчихөөд ирээдүйд юу болох болоо гэж айдас төрөх, санаа зовохоос цаашгүй болчихоод байна. Улс орны нөхцөл байдал ийм тодорхойгүй, баталгаагүй байхад бид өнөө маргааш идэх уухаа бодож суусаар… Нийтээрээ л юу болоод байна даа гээд битүүхэн айдастай суух болж. Бид ч яахав дээ, төөрч будилсаар энэ цаг хугацаатайгаа дуусах биз… Хэн нэгэн авралын гараа сунгаад аврах юм шиг, эсвэл төр засаг өөрчлөгдөөд бид сайхан амьдрах ч юм шиг хүлээгээд ч байгаа юм шиг… Аль эсвэл нэг хэсэг нь жаахан эсэргүйцэл зарлаж жагсаал хийх. Үнэндээ энэ бүхэн яг тайзан дээр тоглож байгаа жүжигчид шиг. 

            Ойрд би өөрийн тухай гэхээсээ илүү үр хүүхэд, хойч үеэ бодож шаналаад өөрийн эрхгүй улс орон юу байна даа гэж санаашрах боллоо. Ердөө 30-аад жилийн дараа буюу 2050 онд б1111111111111111и гэж яажийсан эмгэн байвал байгаад байхгүй бол байхгүй, нийгмээсээ хоцрогдоод сууж байх тэр мөчид миний үр хүүхдэд үлдэх эх орон Монгол Улс гэж ямар юм байж байх болоо. Нийтээрээ нэгэн цагт мандан бадарч явсан Эквадор, Зимбабве, Африк шиг болчихвол яаанаа гэж. За тийм болсон байлаа гэж бодоход тэр үед амьдрах үр хүүхдийн минь хувь заяа ямар байх болоо гэж бодохоор дотор үнэндээ бачуураад байна. Таахын аргагүй тавиланд та бидний үр хүүхэд хэн болоод явж байх бол гэдэг аймар санагдах юм. Ядаж гутлаа чирэхгүй гуйранч шиг битгий яваасай гэж хүсэхээр ямар ч нийгэмд ажрахгүй давах сэтгэлийн хаттай, ухаалаг, улс орноо гэх сэтгэлтэй хүн болгоод төлөвшүүлэх нь миний зүгээс тэдэндээ туслах дээр нь одоо хийж чадах алхам маань юм даа. Хүүхдээ сайхан хүмүүжүүлчихвэл хүүхэд маань хүүхдээ, хүүхэд нь хүүхдийн хүүхдээ гээд Монголын олон сайхан үрс зөв сэтгэл бодолтой явбал арай ч Африкдаж газардахгүй байлгүй дээ гэж бодох юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s