ЦАСНЫХАН

 

ЭРХ ЦАС

Эрх цас блогийг үүсгэн санаачлагч миний биеийг М.Ганцацрал гэдэг. Мэдлэгийг эрэлхийлэгч уншигч та бүхэндээ сонирхолтой нийтлэл, мэдээллээрээ байнга учрах болсондоо таатай байна. Түм буман бодол бүлгээрээ дамжуулан улс орон, нийгэм, байгаль орчны чиглэлээр өөрийн байр сууриа илэрхийлж дуу хоолойгоо өргөж байгаа билээ. Та бүхний санал хүсэлт, үзэл бодол, сэтгэгдэл бидэнд юу юунаас чухал бөгөөд энэхүү блогоороо дамжуулан залуусынхаа хүсэн мөрөөддөг гэгээлэг ертөнцийг бий болгохыг зорьж байна. Бидэнтэй санаа нийлж байвал  ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Өглөөний цэнгэг агаараар уушги дүүрэн амьсгалахуйяа, уянгат болжморын жиргээг чих тавин сонсохуйяа тааламжит нэгэн мэдрэмж сэтгэл дотор төрөх юм. Зогтусан анзаарахнээ болжморууд соёлын үр тарьж байна. Тиймээ энэ бол Болжморын жиргээ хэмээх бүлэг.

СУВДАН СОНДОР

 Becky Evans бол манай блогийн Сүйхээтэй хэрэм бүлгийг удирдан явуулдаг. Гарын доорх материалаар хөөрхөн, бяцхан, эгдүүтэй зүйлс хийх үнэхээр хоббитой. Тиймээс ч уншигчиддаа зориулан юмханаар юм хийх аргачлалаасаа хуваалцаж байна. Та бүхэн ч гэсэн хайртай хүндээ, найз нөхөддөө өөрийн гараар хийсэн уран бүтээлээ яагаад бэлэглэж болохгүй гэж. Тэгвэл Beckyтэй хамт байгаарай. Амжилт.

ЭРТ ЭДҮГЭ

Эрт Эдүгэ буюу В.Түвшинтогтохыг Далавчтай ном бүлгээр нь та бүхэн таних болно. Тэрбээр номтой нөхөрлөх нь монгол залуучуудын хөгжлийн гарц мөн гэж үздэг бөгөөд номыг гүнээсээ бишрэн шүтдэг, уран зохиол, яруу найрагт туйлаас дуртай залуу билээ. В.Түвшинтогтохтой хамт түүний номын сангаар түр саатахтун. Ном бол ертөнцийг харах цонх мөнөөсөө мөн. 

 

ГЭРЭЛ

 Монгол Улс, монголчуудынхаа талаар гэрэл гэгээтэй мэдээллийг ертөнц дахинаа, хилийн чанадад дуурсгахаар манай Гэрэл буюу Б.Буянгэрэл Mongolian Eye бүлгийг нээн ажиллуулж байна. Монголын талаар гадны улс орнууд бүрхэг, балархай мэдээлэлтэй байдгийг уншигч та ч мөн мэдэх байх. Энэхүү эргэлзээг арилгахын төлөө Гэрэлтэй цуг нэгдээрэй.  Эх орноо дэлхийд эерэгээр сурталчилцгаая. Хамтдаа урагшаа…

4 comments on “ЦАСНЫХАН

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s