Түм буман бодол

Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг

Бидний Тайваньд аялах аялалын хөтөлбөрийн нэг хэсэгт Жиа-И хот дахь бяцхан номын дэлгүүрээр орох багтсан байлаа. Эхэндээ эндээс бид ямар нэгэн ном  худалдаж авах нь дээ гэж бодож байсан ч очоод төд удалгүй учрыг ойлгов.  Биднийг очиход Ю Гоу Шин гэх нэгэн даруухан залуу дотноор угтаж авсан юм.

Тэрбээр Тайвань улсынхаа талаарх бүх л мэдээ мэдээлэл, түүхэн үйл явдлыг дотоод гадаадын хүмүүст номоор дамжуулан сурталчилдаг, түүхэн  ач холбогдолтой номуудыг уншаад уншигчидтайгаа санал бодлоо солилцон суудаг. Энэ үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж томорсоор өдгөө ном уншигчдын клубээ байгуулаад  арван жил болж байгаа аж.

Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр тэрбээр 21 насандаа анхны жижигхэн номын дэлгүүрээ олны хөл ихтэй газар нээж байснаасаа хойш чамгүй амжилтанд хүрснээ бидэнд дурсан ярьсан юм. Хамгийн гол нь ноён Ю Гоу Шингийн харагдаж байгаа байдлаас илүүтэйгээр түүний дотоодод эх нутаг, түүх соёл, зан заншлаа хэвээр хадгалж үлдэх гэсэн чин хүсэл, халуун сэтгэл хүчтэй төрдгийг мэдрэх бидэнд үнэхээр бахархалтай санагдаж байлаа. Энэ дашрамд монголчууд бид ч мөн эх орон, газар нутаг, түүх соёлоо яагаад ингэж  хайрлаж, хамгаалж тэмцэж болохгүй гэж хэмээн өөрийн эрхгүй бодогдож байсныг хэлэхэд илүүдэхгүй буй за. “Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг” -ийг үргэлжлүүлэн унш