Түм буман бодол

Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?

“…Сард нэг удаа тарваганы элэг базаж уувал хугарсан яс бороолж эдгэх нь  хурдан, тун сайн гэнэ…”

http://www.biology.ucoz.com-оос авав.

“Тарваганы бөөрийг 14 хоногт нэг идэж байвал биенд их тустай…”, “Чонын хэл авна… “, “Баавгайн савар зарна…”

Ийм зар сурталчилгаа, амнаас аманд дамжих домогийн чанартай ярианууд монголчуудын дунд түгээмэл. Хамгийн гол нь энэ мэт яриа биелэлээ олохдоо нэн ховор, дархан цаазат ан амьтдын аминд халгаатай хэрэг болдог нь даан ч харамсалтай. Арьс шир нь хүний гангараа болж, элэг дотор нь хүний өвчнийг анагаах эм тан болж, өөх мах нь есөн шидийн амтат зоог, боодог, хорхог болдог нь яалт ч үгүй мөнгөнд дуртай, маханд дуртай хүний хэрэгцээ, сонирхолыг бүрэн дүүрэн утгаар нь хангагч болж байна гэхэд хилсдэхгүй.

Нэгэнтээ тоо толгой нь цөөрсөн, устаж үгүй болох дээрээ тулаад байгаа амьтдаа хамгаалахын тулд  жагсаал цуглаан хийх, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, шүүхэд хандаж байгаа ТББ, иргэд байгаа ч бодитой үр дүнд хүрэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар…

Төр болоод төрийн албан хаагчдын хүнд суртал, байгаль орчны эрхийн мэдрэмжгүй төрийн бодлогууд, шүүхийн хараат бус байдлын эргэлзээтэй байдал, хүчний байгууллагуудын дарамт шахалт зэрэг нэлээд зүйлс гол бэрхшээл болоод байгааг “Хүний эрх, хөгжил төв”-ийн Байгаль орчны засаглалд олон нийтийн оролцоог хангах төслийн зохицуулагч, Хуульч Ч.Дэлгэрмаа дурджээ.
1996 онд Монгол улс Нэн ховор зэрлэг амьтан, ургамалын олон улсын худалдааны тухай конвенцид нэгдэн орсон байна. Уг конвенци нь ховор ургамал, амьтны олон улсын худалдаа нь эдгээр ургамал, амьтны оршин тогтнолд аюул учруулахгүй байхыг баталгаажуулахыг зорьдог. Энэ конвенцид манай орны 30 гаруй мянган төрөл зүйлийг багтааснаас ойролцоогоор таван мянга  нь амьтан,  28 мянга гаруй нь нэн ховор ургамал байдаг аж. “Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?” -ийг үргэлжлүүлэн унш