Далавчтай ном

Галдан шатаагч зураг /The crying boy/

“Уйлж буй хөвгүүн” хэмээх хуулбар зургийн тухай 1985 онд Их Британий бүх сонинд бичиж байлаа. Хий үзэгдлээрээ алдаршсан тус улс энэ удаа тайлбарлахын аргагүй гоц сонин үзэгдлийн золиос болов. Анхаарал татах нэгээхэн ч юмгүй энэхүү хуулбарыг ханандаа өлгөсөн Британичуудын орон байранд ар араасаа түймэр гарч эхэлсэн юм. “Галдан шатаагч зураг /The crying boy/” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Хийвэл хийсэн шиг хийцгээе

Тайваны Нантау хотоор манайхан зочилсон юм. Sunmoon lake буюу Нарсар нуурын ойролцоох нэгэн цайны үйлдвэртэй бид танилцлаа. Хар, ногоон, оолүн гэх гурван төрлийн цайгаараа Тайвань улс алдартай. Цайны ургамалаас эхлээд шат дамжлагаар явсаар эцсийн бүтээгдэхүүн хэрхэн гаргадаг тухай тэдний мэргэжилтнүүд бидэнд тайлбарлаж байна. Экологи, эдийн засагт болоод хүн төрөлхтөнд ээлтэй, элдэв химийн  бодис үгүй жинхэнэ  байгалийн гаралтай цайг бэлтгэн гаргадаг аж. Үүнийг энд өгүүлсний учир нь жижиг гэлтгүй аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулаад, сайн менежмент явуулах юм бол амжилт болоод ашиг орлого өмнөхөн нь байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.

цайны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр

“Хийвэл хийсэн шиг хийцгээе” -ийг үргэлжлүүлэн унш

Сүйхээтэй хэрэм

Давхиж буй морьдыг картон цаасаар урлая

Бяцхан хөөрхөн морьдыг урлах их амархан… Ингээд уран бүтээлдээ орцгооё. “Давхиж буй морьдыг картон цаасаар урлая” -ийг үргэлжлүүлэн унш

Далавчтай ном

Номоо зорилготойгоор сонгон унших нь чухал

Ном уншихын ач холбогдол, бидэнд өгөх ач тусын талаар өгүүлбэл олон боть ном бичих шаардлагатай болно. Харин түүний оронд амьдралаа зөвхөн өнөөдөрт бус маргаашийн төлөө зориулан бэлтгэж буй, ирээдүйд аугаа том зүйлсийг бүтээхээр өөрсдийгөө төлөвшүүлэн суугаа хойч үеийнхэндээ их уншихын талаар зарим нэгэн зүйлсийг сануулан бичих нь зүйтэй болов уу.

  • Аливаа хүн ямар ч мэргэжилтэй бай, өөрийнхөө ажиллаж буй байгууллага, салбартаа тэргүүлэгч нь байх ёстой гэдгийг ч мөн мартаж болохгүй. Бальзак: “Их эрдмийн эзэн болохын тулд хичээл зүтгэлийн боол нь байх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хүн амьдралдаа тэргүүлэгч байх гэдэг нь олон сэдвээр ерөнхий мэдлэгтэй байхыг хэлнэ. Тиймээс тэргүүлэгч байхын хамгийн анхны дүрэм бол: УНШИХ, УНШИХ, УНШИХ
  • Амжилтанд хүрэх хамгийн эхний дүрмийн нэг бол хүмүүсийн туршлагаас суралцан бусдын алдааг өөр дээрээ давтахгүй байх, эхлүүлж буй аливаа ажлаа тэдний туршлагаар эхлүүлэх юм. Та инженер болно гэж бодож байгаа бол энэ мэргэжлээр, энэ салбарт 20 жил ажилласан хүний бичсэн номыг аваад уншихад уг ажлаа 20 жилийн туршлагаар эхлүүлж байна гэсэн үг. Таны уншиж буй номын ганцхан хуудас нь гэхэд олон жилийн туршлагын үр дүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүний утга нь: Ном бол насан туршийн амьдралыг өгүүлдэг гэсэн үг.
  • Та ямар ч мэргэжлээр ажилдаг байлаа, олон хүнтэй байнгын харилцаа холбоотой байж, тэдний санал хүсэлтэд хариулж байх нь зүйн хэрэг. Өөрийн ажил мэргэжлээ амжилттай гүйцэтгэж чаддаг хүн бол бүх хүмүүст хүрч ажиллахаар төслийг бэлтгэгч байна. Жишээ нь машины загвар бүтээгч хүний ур чадвар нь түүний бүтээсэн загвар хэр олон хүнд таалагдаж байна вэ гэдгээр хэмжигдэнэ. Ард олны дийлэнхэд нөлөөлж ажиллахын тулд тухайн нийгэм, ард иргэдийг сайтар таньдаг байх хэрэгтэй. Хүмүүсийг таних хамгийн дөт бөгөөд найдвартай зам бол ном унших юм.
  •  Хүнд ямар нэгэн ур чадвар (үс засах, гутал засах) байхад тэр хүний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болох болно. Баян чинээлэг байлаа гээд нэг өдөр ядууралд хүрч болно, өндөр албан тушаалтай байлаа ч буух нэг өдөр байна. Харин өөрөө уншиж олж авсан мэдлэг болон түүгээрээ олж авсан нэр хүнд бол насан туршид хамт байх бөгөөд үхэн үхэтлээ ач тусаа өгсөөр байх болно. Хүмүүсийн дунд хэзээ ч алдахааргүй эрхэм нэр хүндийг олж авахыг хүсвэл та ихийг унших хэрэгтэй.
  •  “Эд хөрөнгө чухал бус, хамгийн чухал нь хүн чанар юм”. Хүн чанар гэдэг нь хувь хүний төлөвшил, соёлч боловсон, эелдэг зан харилцааг хэлж байгаа юм. Эдгээр зан чанаруудыг зөв, өргөн хүрээтэйгээр номноос л уншиж байж суралцаж болно. Хүн бүрийн хүндэтгэл сайшаалыг хүртсэн хүн болохыг хүсвэл ном унших хэрэгтэй.
  • Ном уншихын хамгийн ач холбогдолтой зүйл бол хүнд өөрөө өөрийгөө таних боломжийг олгодог явдал юм. Их уншдаг хүн өөрийгөө ямар салбарт амжилт гаргахаа сайн мэднэ.
  • Мэдлэг, мэдээллийг олж авах олон арга зам бий. Лекц сонсож, баримтат кино үзэж болно. Гэвч энэ төрлийн арга зам нь хүнд тунгаан бодох, эргэж харах боломжийг олгохгүй. Ном бол дахин дахин эргүүлж харах боломжтойн дээр тунгаан бодох цаг хугацааг уншигчид олгодогоороо давуу талтай.sӨөр нэгэн өнцгөөс унших Хүн өөрийгөө маш сайн боловсруулан, төлөвшүүлж байж л бусдад тустай нэгэн болж чадна.

Харин хүн өөрийгөө амьдралд бэлтгэхдээ зайлшгүй хоёр талтай бодож байх ёстой. Хүүхэд наснаасаа эхлээд сургууль төгстлөө хүн хорин жилээ зориулдаг гэж бодохоор амьдралд бэлтгэх нь нэлээд хугацаа шаардаж байгааг үзүүлнэ. Уншиж, суралцахыг зөвхөн сургалт номтой л холбож боддог, сургуулиас гадуур оюун бодол, тархиа хаалттай байлгадаг хүн хөгцөрч мууддаг бөгөөд түүний орчинтойгоо харилцах харилцаа холбоо нь хязгаарлагдмал байх болно. Өөрийгөө шинэчлэхийн нууц, ид шид бол номтой нөхөрлөн, номон дунд чөлөөтэй сэлгүүцэхэд оршино. Өөртөө ашиг тустай номыг сонгон уншдаг хүний мэдлэг ухаан нь улам бүр тэлж, нэгэн хэвийн бодлоос ангижрах нь мэдээж.

Ном унших дуртай хүний номын сангийн өмнө зогсоод “Энэ номуудыг бүгдийг нь уншсан уу” гэж асуух нь мунхаг хэрэг болно. Ном болгоныг унших нь утгагүй. Зарим номыг шаардлагатай үед, мэдээлэл авах зорилгоор уншдаг. Учир нь ном бол амьдралын туршид уншаад ч барахгүй олон төрөл байдаг тул хамгийн хэрэгцээтэй мэдээлэл агуулснаас нь эхлэн сонгон унших нь маш чухал.

Бид ямар номуудыг унших ёстой вэ?

  • Амьтад хүртэл өвс ногоогоо ялгаж иддэг энэ хорвоод бид юун түрүүнд ухаалаг хүмүүсийн уншихаар номуудыг түүвэрлэн унших хэрэгтэй. Сонголтоо хийхдээ өөрийн хүндэтгэдэг томчуулын зөвлөгөөг авахын зэрэгцээ өөрийн эх орны үнэ цэнэ, түүх соёлд нийцсэн, бидэнд ухаарал хайрласан, сайн сайханд хүргэх гэх мэтээр номоо зорилготойгоор сонгон унших нь маш чухал.
  • Түүхийн хуудаснаа улс эх орнуудын сүйрлүүд залуусынх нь оюун ухаанд хэнд ч хэрэггүй мэдээлэл ноёрхсоны үр дүнгээс шалтгаалсан тухай өгүүлсэн байдаг. Хүний ухаан санаа, зүрх сэтгэлийн аль алинд нь хүрч чадах бүтээлүүдийг сонгох нь зүйтэй. Хүний бие махбодийн хэрэгцээний зэрэгцээ оюун санааны хэрэгцээ ч мөн чухал үүрэгтэй юм. Өнөө үед ном унших нь тийм ч түгээмэл биш болоод байна. Тиймээс хүн төрөлхтөн бидний хувьд талх, ус шиг амин чухал энэ зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдүүдээ сургууль, багшид найдан орхиж өөрсдийгөө эцэг эхийн үүргээс чөлөөлдөг. Тухайлбал “Хүн гэж юу вэ? Бид хаанаас ирээд хаашаа яваад байгаа билээ? өдөр хоног өнгөрөх тусам бид улам хөгширч, хөгшрөх тусам энэ хорвоог орхин одох тэр өдөрт дөхсөөр байна” гэж бодохоор юуны төлөө яах гэж амьдарч ирснээ мэдэлгүй явбал хэтэрхий харамсалтай бус уу. Тиймээс зөв, өөртөө мэдлэг болохуйц номыг сонгон уншиж өөрийн амьдралын зорилгоо удирдан явуулаарай хэмээн залуустаа захия.

Эх сурвалжийг  2010 оны Ертөнц сэтгүүлээс авав.

Түм буман бодол

Монголд 70 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

Энд тэнд машин угааж хог түүж, хаа нэгтэйгээс олсон цаасан хайрцаг урдаа тавьчихаад хоолойгоо сөөтөл дуулж байгаа халтар жаалуудыг хараад бид юу гэж боддог билээ. Өрөвдөж өмгөөлөхөөсөө илүүтэйгээр цэрвэж, цээрлэж  ядуу дорой эцэг эхээсээ болж ингэж суугаа тэднийг зэмлэнгүй харц шидэж хажуугаар нь өнгөрөх нь элбэг. “Монголд 70 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг” -ийг үргэлжлүүлэн унш

Далавчтай ном

Хөх судар ба Инжинаш

В. Инжинаш

Инжинашийн эцэг Ванчинбал нь угсаа залгамжилсан ноён Лхаванноровын их хөвүүн, Шударга бат хорооны тайж язгууртан хүн байжээ. Тэрээр Түмэд хошууны туслагч тайж байв. Шүлэг зохиол бичих, туурвих ажилд сүрхий гаршсан, гэрийн боловсрол төгөлдөр, эрт эдүгэгийн Монгол, Хятад, Төвд, Манж, Санскрит хэлний хэдэн зуун цадиг, шастир бүхий ном, судар арвин ихээр сурвалжилан цуглуулсан, уншиж судлах хийгээд цэргийн эрдэмд боловсросон төлөв төвшин, голч шударга нэгэн байжээ.

1843 онд Түмэд хошууныхоо Монгол цэргийг дайчлан дайнд мордсон бөгөөд бичиж эхлээд байсан “Хөх судар”-ыг дутуу орхихоос өөр аргаггүй байдалд хүрчээ. “Хөх судар ба Инжинаш” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

“Монголчууд маш их архи уудаг гэсэн тийм ээ?” гэх доромжлол мэт асуулт

Тайвань улсаар аялаж явахдаа бидний хэдэн нөхөд олон зүйлийн талаар өөр хоорондоо санал бодлоо хуваалцаж явлаа. Үзэж туулсан бүхнээ одоо эргээд бодох нээ үнэхээр сайхан, дурсамжтай санагдана. Бид арлын орноос эргэж ирэхдээ эх орноо хөгжүүлэх, тэр дундаа залуу үеийнхнээ аливаад илүү идэвхтэй, өөдрөг тэмүүлэлтэй болгох  юмсан  гэсэн их хүсэл мөрөөдлөөр дүүрэн буцаж ирсэн билээ. Энэ удаа улс орны онцлог, уур амьсгалын эрс тэс ялгаатай, хоёр улсын залуучуудын сэтгэлгээний онцлог ялгааг  чадах ядахаараа сийрүүлснээ уншигчиддаа хүргэж байна. ““Монголчууд маш их архи уудаг гэсэн тийм ээ?” гэх доромжлол мэт асуулт” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Хэн нэгний болчимгүй алдаанаас болж бяцхан үрс хохирох ЁСГҮЙ!!!

Хэрэггүй болсон зүйлсээ хүмүүс бид хогийн саванд хаядаг. Чихрийн цаас, архины шил, пивоны лааз гээд есөн бусын зүйлсээ хогийн савруу шиддэг. Тэр бүү хэл траншейныханаа  бас хогруу чулуудчихсан. Тэдний  амьдрал хогийн цэг дээр ид буцалж байдаг. За үүнийг орхиё.  Өмнөд хөршид нэгэн бяцхан нярайг хашаан дээр өлгийтэй нь орхичихсон, тэр хүүхдийн бүх биеийг шоргоолж бүчээд авсан зураг интернетэд тавигдсан байхыг хараад миний бие өөрийн эрхгүй ээж хэмээх алдар гавьяаг зүүсэн харь  этгээдийг зүхэж суусан.  Хятадын үй түмэн иргэдийн дунд хүүхдээ хаях явдал бараг энгийн үзэгдэл шахуу биз. Ямар үйлийн үрээрээ дөнгөж төрчихөөд шоргоолжны хоол болдог байнаа хэмээн тэрхүү нялх амьтныг өрөвдөн бодож байсансан.  Гэтэл үүнтэй нэгэн адил явдал Монгол улсад гарлаа. “Хэн нэгний болчимгүй алдаанаас болж бяцхан үрс хохирох ЁСГҮЙ!!!” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

“Монгол хөөмий” нэрээр хятадын нэр дээр бүртгэхийн учир юу вэ?

“Хай, эзэн нь юмаа мэдав аа!  Эрэг нь усаа хашав аа!” гэcэн тайлбартай шог зураач Цогтбаярын зураг   “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт тавигджээ.

Нэгэн хятад панзчин манай монгол дээл, гутлыг барьчихсан, ар нуруундаа морин хуурыг маань үүрчихсэн зураг байх.  Мөнөөх зургийг харахад хэдийгээр шог мэт боловч харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд явчихлаа.
Ингээд л дээдийн дээд өв уламжлалыг маань тэд өөрийн болгохоор зэхэж байхад бид юу ч хэлж, юу ч хийж чадалгүй амаа бариад халаглах юм гэж үү хэмээн өөрийн эрхгүй бодогдов. ““Монгол хөөмий” нэрээр хятадын нэр дээр бүртгэхийн учир юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Сүйхээтэй хэрэм

Навчаар урлая

Өчигдөр хүүгээ цэцэрлэгээс авахаар очтол эцэг эхчүүд хүүтэйгээ хамтран навчисаар бүтээл туурвиж ир гэж байна. Хүүгээрээ навчийг нь түүлгэнгээ юу хийж болох вэ гэж бодож зогсов. Тэгээд ангир шувуу бүтээе гэж шийдээд орой хүүтэйгээ уран бүтээлдээ шамдан орлоо. Ангирыг бүтээхэд ердөө хайч, цаасны цавуу, өнгийн цаас, навчис, жижигхэн тууз багтсан болно. Тэгээд та бүхэн ангираас гадна өөрсдийн чөлөөт сэтгэмжээрээ юу хүссэнээ бүтээж болно.