Түм буман бодол

Тархинд соёолсон эрлийз сэтгэлгээний үр

Ардчилал гарч ирснээс хойш монгол хүний мөс, хүн чанар гэгч нандин зүйл гээгдэж, монгол хүн хэвээрээ байхын асуудал улан дор гишгэгдэх боллоо. Магадгүй манайхан ардчиллыг хэтэрхий дэврүүнээр төсөөлснөөр социализмын хүлээсийг тасар
татан гарч ирээд тэрнийхээ пянг даахгүй буудуулсан элээ шиг унаж байж мэдэх юм. Бие биенийгээ үгүйсгэн, хүн хүндээ итгэх сэтгэлээ гээж, хэн нэгнийг хохироон эд зүйлсийг нь шамшигдуулах, эх орныхоо нэрийг худалдаж идэхийг ардчилал, эрх чөлөө гэж ойлгож байгаа бол энэ ямар гээчийн эрх чөлөө вэ? Бүхнийг үгүйсгэхгүй ч бурууг нууж далдлах нь түүнээс илүү хортой. Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас илүү монгол хүний оюун ухаан, сэтгэлгээний доройтлын хямралд түмэн олноос авахуулаад төр засгийн удирдлагууд нэрвэгдээд байна. “Тархинд соёолсон эрлийз сэтгэлгээний үр” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг

Бидний Тайваньд аялах аялалын хөтөлбөрийн нэг хэсэгт Жиа-И хот дахь бяцхан номын дэлгүүрээр орох багтсан байлаа. Эхэндээ эндээс бид ямар нэгэн ном  худалдаж авах нь дээ гэж бодож байсан ч очоод төд удалгүй учрыг ойлгов.  Биднийг очиход Ю Гоу Шин гэх нэгэн даруухан залуу дотноор угтаж авсан юм.

Тэрбээр Тайвань улсынхаа талаарх бүх л мэдээ мэдээлэл, түүхэн үйл явдлыг дотоод гадаадын хүмүүст номоор дамжуулан сурталчилдаг, түүхэн  ач холбогдолтой номуудыг уншаад уншигчидтайгаа санал бодлоо солилцон суудаг. Энэ үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж томорсоор өдгөө ном уншигчдын клубээ байгуулаад  арван жил болж байгаа аж.

Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр тэрбээр 21 насандаа анхны жижигхэн номын дэлгүүрээ олны хөл ихтэй газар нээж байснаасаа хойш чамгүй амжилтанд хүрснээ бидэнд дурсан ярьсан юм. Хамгийн гол нь ноён Ю Гоу Шингийн харагдаж байгаа байдлаас илүүтэйгээр түүний дотоодод эх нутаг, түүх соёл, зан заншлаа хэвээр хадгалж үлдэх гэсэн чин хүсэл, халуун сэтгэл хүчтэй төрдгийг мэдрэх бидэнд үнэхээр бахархалтай санагдаж байлаа. Энэ дашрамд монголчууд бид ч мөн эх орон, газар нутаг, түүх соёлоо яагаад ингэж  хайрлаж, хамгаалж тэмцэж болохгүй гэж хэмээн өөрийн эрхгүй бодогдож байсныг хэлэхэд илүүдэхгүй буй за. “Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Ц.Бүжидмаа: Жендерийн үзэл баримтлалыг эрчүүдэд сурталчлах нь зүйтэй

Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудал, тэдний нийгэм, улс төрийн  харилцаанд оролцох оролцооны талаар “Улс төрийн боловсролын академи”-ийн Доктор Ц.Бүжидмаатай уулзаж ярилцснаа та бүхэнд хүргэе.  Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн болоод төрийн бус олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Харамсалтай нь тэдний үйл ажилгаа төдийлөн бодитой үр дүнд хүрэхгүй байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

Монгол улсад ардчилсан үйл явц өрнөсөн сүүлийн 20-оод жилд хүний эрх, эрх чөлөө, жендерийн асуудал хүчтэй яригдаж, олон улсын болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилгаар энэ чиглэлийн үйл ажиллагаа нилээд эрчимжиж, эмэгтэйчүүдийн  байгууллагуудын тоо ч эрс нэмэгдсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн квоттой холбоотой заалтыг авч хаяхад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын сүлжээний гишүүн 32 байгууллага, монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын эвслийн гишүүн 41 байгууллагын жагсаалт бүхий бичиг Ерөнхийлөгчид очиж байсан гэдэг.  Эмэгтэйчүүдийн байгууллагын тооны өсөлтийн зэрэгцээ бас дорвитой өөрчлөлтүүд хийгдсэн гэж би хувьдаа боддог. “Ц.Бүжидмаа: Жендерийн үзэл баримтлалыг эрчүүдэд сурталчлах нь зүйтэй” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Соёлын биет бус өв бол ард түмний оршин тогтнох үндэс

Монголын Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбаттай уулзаж ярилцснаа уншигчиддаа хүргэе.

Сүүлийн үед соёлын өв гэж хэвлэл мэдээллээр их ярьж байна. Манай улс соёлын өвийг бүртгэдэг конвенцэд яг хэдэн онд нэгдсэн бэ. Одоогоор Монгол Улс хэчнээн өвийг бүртгүүлж амжсан бэ?

С.Юндэнбат: Соёлын өвийг хамгаалах, тэр дундаа соёлын биет бус өвийг хамгаалах  асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Монголын төр урд нь “Түүх соёлыг хамгаалах тухай хууль” гэж  гаргаж байсан. Энэ нь зөвхөн биет бус соёлын өвтэй холбоотой хууль байсан юм. Соёлын биет бус өв гэдэг бол тухайн ард түмний оршин тогтнох гол эх үндэс нь байдаг гэдэг утгаар ЮНЕСКО хурц тавьсан л даа. Тиймээс ЮНЕСКО-гоос “Хүн төрөлхтөний утга соёл, аман үйл шилдэг дээжийг тунхаглах” гэдэг хөтөлбөрийг 2001 онд гаргаж Монгол Улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэж дангаар нь бүртгүүлсэн. 2005 онд уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэй, Монгол Улс, БНХАУ хамтарч бүртгүүлсэн юм. 2009 онд энэ нь өөр нөхцөлтэй болсон л доо. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2003 онд батлагдаж Монгол улс 2005 онд нэгдэж орсон юм. Үүний дагуу “Соёлын биет  бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-ыг бүртгүүлэх хэрэг гарсан. Мөн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл” гэсэн хоёр зүйлд дээрх конвенцэд нэгдэн орсон улс орнууд өөрсдийн өвөө бүртгүүлэх асуудал тавигдав. 2009 онд Монгол улс монгол ардын бүжиг, бие биелэгээ, монгол тууль, монгол цуурын уламжлалт урлаг гэсэн гурван төрлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгүүлээд байгаа. Цаана нь монгол ардын баяр наадам, монгол хөөмий гэсэн хоёр баримт бичиг ЮНЕСКО-д очоод судлагдах, хянагдах шатандаа явж байна даа. “Соёлын биет бус өв бол ард түмний оршин тогтнох үндэс” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?

“…Сард нэг удаа тарваганы элэг базаж уувал хугарсан яс бороолж эдгэх нь  хурдан, тун сайн гэнэ…”

http://www.biology.ucoz.com-оос авав.

“Тарваганы бөөрийг 14 хоногт нэг идэж байвал биенд их тустай…”, “Чонын хэл авна… “, “Баавгайн савар зарна…”

Ийм зар сурталчилгаа, амнаас аманд дамжих домогийн чанартай ярианууд монголчуудын дунд түгээмэл. Хамгийн гол нь энэ мэт яриа биелэлээ олохдоо нэн ховор, дархан цаазат ан амьтдын аминд халгаатай хэрэг болдог нь даан ч харамсалтай. Арьс шир нь хүний гангараа болж, элэг дотор нь хүний өвчнийг анагаах эм тан болж, өөх мах нь есөн шидийн амтат зоог, боодог, хорхог болдог нь яалт ч үгүй мөнгөнд дуртай, маханд дуртай хүний хэрэгцээ, сонирхолыг бүрэн дүүрэн утгаар нь хангагч болж байна гэхэд хилсдэхгүй.

Нэгэнтээ тоо толгой нь цөөрсөн, устаж үгүй болох дээрээ тулаад байгаа амьтдаа хамгаалахын тулд  жагсаал цуглаан хийх, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, шүүхэд хандаж байгаа ТББ, иргэд байгаа ч бодитой үр дүнд хүрэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар…

Төр болоод төрийн албан хаагчдын хүнд суртал, байгаль орчны эрхийн мэдрэмжгүй төрийн бодлогууд, шүүхийн хараат бус байдлын эргэлзээтэй байдал, хүчний байгууллагуудын дарамт шахалт зэрэг нэлээд зүйлс гол бэрхшээл болоод байгааг “Хүний эрх, хөгжил төв”-ийн Байгаль орчны засаглалд олон нийтийн оролцоог хангах төслийн зохицуулагч, Хуульч Ч.Дэлгэрмаа дурджээ.
1996 онд Монгол улс Нэн ховор зэрлэг амьтан, ургамалын олон улсын худалдааны тухай конвенцид нэгдэн орсон байна. Уг конвенци нь ховор ургамал, амьтны олон улсын худалдаа нь эдгээр ургамал, амьтны оршин тогтнолд аюул учруулахгүй байхыг баталгаажуулахыг зорьдог. Энэ конвенцид манай орны 30 гаруй мянган төрөл зүйлийг багтааснаас ойролцоогоор таван мянга  нь амьтан,  28 мянга гаруй нь нэн ховор ургамал байдаг аж. “Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?” -ийг үргэлжлүүлэн унш

Түм буман бодол

Тайваньд тэмдэглэсэн чингис хааны төрсөн өдөр

Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь
Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

Би ихэд гайхлаа. Манайхан 2006 онд анх удаа Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэж байсныг маш тод санаж байна. Энэ бол анх удаа. Харин саяхан Тайвань улсаар аялах үед азаар бидэнд Чингис хааны мэндэлсэн ойг тэмдэглэх баярт өдрийг үзэх боломж гарав. Юу үзүүлэх юм бол хэмээн бодсоор явтал Тайпейдээ дээд зэрэглэлийнхтэй тооцогддог гэх таван одтой зочид буудлын ёслол хүндэтгэлийн танхимд  олон хүн цугларсан байлаа. Яваад ортол хятад бичгийн урд идээ будаа, хүж, зул тэргүүтэн өргөсөн их л сүртэй арга хэмжээ болох шинжтэй. Дотроо тэнд цугласан хүмүүсийг бүгдийг тайвань гэж бодож суутал урд эгнээнд суух хэсэг хүмүүс төрөлх монгол хэлээр маань яриад байна.

Үнэхээр чих тавин сонсвол монголчууд байв. Харь улсад хэд хонохдоо монгол хүнтэй уулзана, монгол хэлээр ярихыг сонсоно гэдэг сэтгэлд сайхан байлаа. Ахиулан харвал манай төрийн түшээдийн нэг Улаан сайд бас явна. Тэрбээр Тайваньд өөр ажлаар ирсэн хэдий ч Чингис хааны ойн баярыг үзэхээр зорин иржээ. Ёслол ч эхэллээ. Нэгэн тайвань хүн ёслолыг удирдан явуулж ирсэн зочдод баяр хүргэн тахилгын өмнө гурвантаа мөргүүлэв. Сонин ч юм даа. Хаа тэртээ Монголоос ирчихээд харийн улсад Чингис хааныхаа төрсөн өдрийг ёс төгөлдөр тэмдэглээд сууж байдаг гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд явчихлаа.
Тайваньчууд Чингис хааныг мөн өөрсдийн хаан гэж тахин дээдэлсээр иржээ. Тиймээс ч жил бүрийн тавдугаар сарын дөрөвнийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн өргөн нижгэр тэмдэглэдэг гэх. Манай номадгрийний сэтгүүлчид болоод Монголоос ирсэн Прокурорын гуч гаран төлөөлөгч тэнд ирснийг мэдмэгц Тайваньчууд ойн арга хэмжээг монгол хэл дээр явуулж эхлэв. Монгол дээл өмссөн Тайвань, өвөрмонгол хоёр хүн зэрэгцэн зогсоод : “Чингис хааны 804 дүгээр оны хуучин улиралын 3-р сарын 21-ний өлзий дэмбэрэлт энэ өдөр тайвань арал дээр нүүдэлчин бүхий монголчууд нэгэн дор цугларан эрдэнэт хаанд нигүүлсэн Богд Чингис хаан таны гэгээн өлмийн өмнө дэлгэн зогсоод архи, анхилам цэцэг, арц хүж өргөн барьж тахилгын ёслолыг дуусган холыг үзэж гүн бодрохуй, хамгийн нэгэн эцсийн мухартай, аливаа аймгийг нэгтгэн үндэстэн нэгтгэх тэнхээтэй агуу говь, хуурай далайгаар далдлан чандтай, хув хэнгэрэгээ хандуулсан зүгтээ дайсан үгүй сүр жавхлантай,  тэнгэрийн хаяа болохоор газар сэтгэлээр өргөсөн түүхтэй, монгол үндэстний нэр сүрийг алдаршуулан мандуулсан том гавъяатай” гэх мэтчилэн өгүүлээд цааш Чингис хааны зарлиг сургаалаас айлдаж байна.
Тэднийг ёслол эхлэхийн өмнө тун хурдан арын хананд өлгөсөн байх хятад бичгийг аван уйгаржин, хятад хэлээр бичсэн анонс солиод тавьчихлаа. Уйгаржинг нь уншвал “ Их Чингис хааны их тахилгын ёслол” гэж бичсэн байв. Бидний ээж аавын

Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

багад дуулдаг байсан “Бүхий олон багачуудаа” гэдэг пионерийн сурагчдын дууны хөгжим яваад эхэллээ. Эхэндээ их л содон танил санагдаад эргэлзэн зогстол хэдэн дуучин хятад хэл дээр дуулдаг юм байна. Аан, энэ дууг ямар утгатайгаар Чингис хааны тэмдэглэлт өдөр дуулж байгаа юм болоо гэж бодож амжив. Энэ үеэр Улаан сайдтай хамт урлагийн хүмүүс ирсэн аж. Монгол биелэгээ биелэж, уран нугаралт үзүүлж байна. Монгол дуу дуулж циркчин урлагийн үзүүлбэр үзүүлж байлаа.
Гэтэл монголчууд бид “хөх толбот Чингисийн удам” хэмээн хэнхдэгээ дэлдэн явахдаа агуу хааныхаа нэр сүрийг хатуугаар хэлэхэд уландаа гишгэж байдаг. “Чингисгүй” юм гэж бараг байхгүй болжээ. Хар, шар “Чингис” архи, “Чингис” зочид буудал, “Чингис” пиво, “Чингис” ресторан … гээд иийслэл хотод маань байдаг. Аягүй бол удахгүй “Чингис” саун, “Чингис” үсчин, “Чингис” бууз гээд гараад ирчихэж ч магадгүй. Энэ бол инээдтэй хирнээ бодит жишээ.
Миний хувьд нэг ч удаа Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж явсан удаагүй. Тийм мөртлөө холын Тайваньчуудад нууцхан атаархсан нь бас үнэн. Яагаад “Чингис”-ийн Монголчууд бид хааныхаа төрсөн өдрийг жил бүр тэмдэглэж болохгүй гэж.  Яах аргагүй Эзэн богд Чингис бол бидний өмнө түүхэн гавьяатай хүн. Нүсэр хэмжээний баяр наадам шиг зохиогоод яахав. Гэхдээ жижигхэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж хөшөөнд нь цэцэг өргөчихөд л хангалттай юмсан гэсэн бодол өвөрлөсөөр ирсэн юм. Сонин бөгөөд содон төрсөн өдөр байлаа.

англи хэл дээр үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

 http://en.nomadgreen.org/archives/2010/06/12/7353/

Түм буман бодол

Мартагдсан уламжлалаа сэргээж бэлчээрээ аваръя

зургийг 24tsag.mn-ээс
зургийг 24tsag.mn-ээс

Тэртээх хорин жилийн өмнөх ардчилсан нийгэм монголын мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан билээ. Зах зээлийн харилцаанд шилжиж нэгдлийн малыг хувьчлан малчдад өгснөөр малынхаа тоо толгойг өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой малчид 97 мянгад хүрчээ.
Ингэтлээ нэмэгдэх болсон шалтгаан нь нэг талаар тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд олноор үүдээ барьж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ажилчид амьдрахын эрхэнд хөдөө гарч мал маллах сонголт хийхэд хүрсэн гэж хэлж болно. Эндээс л өнөөх нийтийн өмчид байгаа байгалийн үнэгүй нөөц – бэлчээрийг хуваарьгүй ашиглах зам нээгдсэн гэсэн үг. Бэлчээрийн доройтлын түүх ийнхүү эхэлжээ. “Мартагдсан уламжлалаа сэргээж бэлчээрээ аваръя” -ийг үргэлжлүүлэн унш