Gallery

Цементээр цэцгийн сав хийх сонирхолтой арга

Сүүлийн үед Монголчууд маань хотоо ногоон болгоод зогсохгүй бас гэрээ цэцэгжүүлдэг болсон. Цэцгийн сав ч төрөл бүрээрээ зарагдаж байгаа… Хэдий тийм ч нэгэн сонирхолтой аргачлалыг та бүхэндээ сонордуулах гэж буйдаа таатай байна. Орчин үеийн хирнээ цементээр зуурсан цэцгийн савыг хийж туршаарай. Гэртээ цэцгийн сав хийх нь тун амархан хирнээ хурдан юм. Мөн чөлөөт сэтгэлгээгээ ч хөгжүүлэх боломжтой. Цэцгийн саваа бүтээхдээ хэвэнд оруулахын тулд дахин боловсруулсан хоолны болон янз бүрийн хуванцар савнууд байхад болно. Энэхүү аргачлалаар туршаад үзэе гэвэл хайрга, цемент хольсон бэлэн бэлдэц авч болно. Эсвэл өөрөө хайрга, цементээ хольж найруулж болно. Хэрвээ та өөрөө холихоор болсон бол 1 аяга цемент, 4 аяга элс байхад хангалттай. Хэрэв том цэцгийн сав хийхээр зэхэж буй бол цементээ хаттал хэдэн долоон хоногоор удаан байлгана гэдгийг анхаарна уу.

Хэрэглэгдэх зүйлс

  • Хэдэн хоолны хуванцар болон пластик сав
  • Элс, цемент
  • Цөцгийн тос юм уу, ургамалын тос (хэвээ салгах зориулалтаар)
  • Уяа, сүлбээр зүү, хөндлөвч мод

Ашиглагдах багаж

  • Бяцхан хүрз, будаг холигч хутга,
  • модон саваа,
  • хувин,
  • хайрцаг зүсэгч

Хийх аргачлал

Хамтад нь хэвлэх жижиг том хоёр хуванцар сав буюу хэвээ сонгоно. Том хэвэн дотор жижиг хэвийг хийнэ гэж тооцоолоод хоёр савны хананы хоорондох зай 2 см байхад тохиромжтой.

Цементээ устай хольж найруулна. Усаа жаахан жаахнаар хийж цементээ болгоомжтой хутгаарай. Цемент урсахаар шингэн байх ёсгүй гэдгийг анхаараарай. Бат бөх байдлыг нь хэвээр нь хадгалахын тулд цементээ овоолж өгвөл сайн. Түүнчлэн усныхаа хэмжээг нэмэгдүүлбэл бат бөх чанар нь буурах талтай. Тиймээс усархаг хэсгийг үлдээх нь зөв юм.

Цементээ давхарлан хэвэндээ хийнэ. Хэвээ ширээн дээр таглан тавих юм уу хөндлөвч модоор нягтаршуулан дарж хэвэн дэх агаарыг зайлуулан агааргүй болгох ёстой. Цемент нь зузаан байж байж дотор нь жижиг хэвээ нэмж хийнэ. Хэрэв хэв чинь ижил түвшинд байгаа бол цементээ гадна дотно зайнуудад дүүргээрэй. Дахин хөндлөвч модоороо шахан нягтаршуулна уу. Доторх хэвээ хоёр хуруугаараа доош нь тавиад шаардлагагүй зүйлсээ хүрз юмуу будаг холигч хутгаараа зайлуулна уу.

Дотор хэвээ дээрээс нь дарж тэгшлээд хөндлөвч модоор даруулан уяна. Доорх зургийг харна уу…

4 хоногийн дараа цемент хатсан байх бөгөөд энэ үе хамгийн чухал үе юм. Магадгүй хангалттай сайн хатаагүй ч байж болно. Хэт хатахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь бага зэргийн чийглэг цементээс хэвнүүдээ салган авахад хялбар байх болно. Хэвнээсээ салгасны дараа дриллээр цэцгийн савныхаа доор нүхлээрэй. Тэгээд чимэглэх юмуу өөрсдийн сэтгэмжээрээ будаад цэцгийн сав маань бэлэн болно.

Эх сурвалжийг http://www.objeto.de – ээс авав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s