Зургийн цомог

Галдан шатаагч зураг /The crying boy/

“Уйлж буй хөвгүүн” хэмээх хуулбар зургийн тухай 1985 онд Их Британий бүх сонинд бичиж байлаа. Хий үзэгдлээрээ алдаршсан тус улс энэ удаа тайлбарлахын аргагүй гоц сонин үзэгдлийн золиос болов. Анхаарал татах нэгээхэн ч юмгүй энэхүү хуулбарыг ханандаа өлгөсөн Британичуудын орон байранд ар араасаа түймэр гарч эхэлсэн юм. Юу ч үлдэлгүй, бүх юм хуу шатчих атлаа ганцхан мөнөөх зураг л бүрэн бүтэн үлддэг аж. Энэ тухай гал сөнөөгч Питер Холл нэгэн сонины сурвалжлагчид ярьсны дараа уг зургийн адал явдлыг бүх нийтээрээ мэддэг болжээ. Питер энэ тухай олон нийтэд мэдэгдэхээс өмнө дүүдээ ярьтал цаадах нь түүнийг дооглон тохуурхаж, уг зургийн хуулбарыг зориуд худалдан аваад өрөөнийхөө хананд өлгөчихжээ. Дүүгийнх нь байшин маргааш өдөр нь шатаж, утаа уугисан нурангин дундаас галд өчүүхэн ч өртөагүй гайтай зургийн хуулбарыг гал сөнөөгчид гарган ирж байгааг хараад дүү нь ихэд гашуудан уйлсан байна… Энэ мэт золгүй явдал ахин дахин гарахаас сэргийлж, Холл олон нийтэд үгээ хэлзхээр зориглосон аж.

Урлагийн аливаа бүтээл өөрийгөө туурвин бүтээгчийн эерэг юм уу сөрөг энергийг агуулан хадгалж байдаг!

“Уйлж буй хөвгүүн”-ий үзүүлдэг аймшигт нөлөөний тухай хэвлэл мэдээллээр цацсаны дараа орон даяар жинхэнэ хийрхэл дэгдэж эхлэв. Лидс болон Форест Хиллд гарсан галд орон гэр, эд хөрөнгөнөөс гадна найман хүн амь насаараа эрстжээ. Айл хөршийнхөө хүнд мөнөөх аймшигт зургаасаа ангижрахад нь тус болсон нэг эрийн орон байр шатсан тохиолдол ч гарлаа. Зөн билэгтнүүд болон биолокацийн мэргэжилтнүүдийн нотолжбайгаагаар, урпагийн бүхий л бүтээл өөрийн бүтээн туурвигчийн энергиэс тодорхой хэсгийг нь хадгалж байдаг. Энэхүү энерги нь эерэг ч байж болно, сөрөг ч байж болно. Гэвч энэ нь Британий хуулбар зургийн хачин жигтэй үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байна. Учир нь аливаа зураг, хөрөг бидний сэтгэл санаа, эрүүл мэндэд нөлөөлж болох ч гал түймэр гаргах боломжгүй билээ.

 

1.  “Алтангадас”.- 2011 он.- №88.- 38-р нүүр.

2.  http://ghoststudy.com/monthly/jun03/tears.html

3.   А.С. Бернацкий “Ертөнцийн 117 нууц гайхамшиг”

Advertisements

3 comments on “Галдан шатаагч зураг /The crying boy/

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s