Gallery

Давхиж буй морьдыг картон цаасаар урлая

Бяцхан хөөрхөн морьдыг урлах их амархан… Ингээд уран бүтээлдээ орцгооё.

Хэрэглэгдэх зүйлс:

  • Ямар ч төрлийн картон цаас байж болно. Хэтэрхий хөнгөн юмуу хүнд картон тохиромжгүй.
  • Хайч
  • Харандаа
  • Маникурын хайч
  • Алх, 1 ширхэг хадаас
  • 4 ширхэг товч
  • Нарийн төмөр утас
  • Бахь
  • Усан будаг, бийр юмуу багс,
  • цавуу, цаас, тор

гэх мэтчилэн юугаар морио чимэглэмээр байна. Түүнийгээ та өөрөө сонгоорой.

Юуны өмнө нимгэн цаасан дээр морины дүрсээ буулгана. Түүнийгээ хэсэгчлэн хайчилж аваад картон цаасан дээрээ дахин буулгана. Жижиг тойрог хэсгийг нь маникурын хайчаар хайчлахад илүү тохиромжтой байдаг. Дээр дурдсанчилэн мориныхоо дэл, сүүлийг юугаар хийх боломжтой. Энэ удаад мориныхоо дэл сүүлийг торон даавуугаар хийж байгааг анзаарна уу.

Хайчилсан моринхоо дүрсийг цагаан өнгийн латекс ( ургамлын гаралтай) будгаар будна. Ингэснээр картон цаасны маань ирмэгүүд нь эргэхгүй.

Үүн дээрээ хар өнгийн усан будгаар цоохор толбыг үүсгэж өгнө. Дараа нь үл ялиг хар өнгийн бэх (чернель) шүршиж өгнө. Та бүхэн хуучирсан шүдний сойзоо ашиглаж болно. Мөн хурц үзүүрлэсэн харандаа юм уу үзгээр нүд амыг нь зурна.

Дараа нь торон даавуугаараа сүүл болон дэл хийхийн тулд цаасны цавуу ашиглан нааж өгнө. Цавуугаа хатсаны дараа эвлүүлэхэд бэлэн болно.

Зурагт заасны дагуу мориныхоо их биеийг хөлнүүдтэй нь давхарлан тавиад хадаасаар голд нь нүхлэх хэрэгтэй. Хийж буй уран бүтээлээ гэмтэхээс хамгаалан дор нь хатуу картон юм уу мод тавьж өгөөрэй.

Нарийн төмөр утсаа товчны нүхэнд сүлбээд мориныхоо эх бие, хөлийг холбон зангидана.

Үүний дараа хананд өлгөх зориулалтаар мориныхоо ард талын хоёр товчинд төмөр утсаа бэхлэн өлгүүр хийнэ.

Энэ мэтчилэн төрөл бүрийн сэтгэмжээр морьдоо чимэглэн ханандаа цуглуулга хийн өлгөвөл сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Туршаад үзээрэй.

Эх сурвалжийг http://www.designsponge.com-аас авав.

3 comments on “Давхиж буй морьдыг картон цаасаар урлая

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s