children_reading

Номоо зорилготойгоор сонгон унших нь чухал

Ном уншихын ач холбогдол, бидэнд өгөх ач тусын талаар өгүүлбэл олон боть ном бичих шаардлагатай болно. Харин түүний оронд амьдралаа зөвхөн өнөөдөрт бус маргаашийн төлөө зориулан бэлтгэж буй, ирээдүйд аугаа том зүйлсийг бүтээхээр өөрсдийгөө төлөвшүүлэн суугаа хойч үеийнхэндээ их уншихын талаар зарим нэгэн зүйлсийг сануулан бичих нь зүйтэй болов уу.

  • Аливаа хүн ямар ч мэргэжилтэй бай, өөрийнхөө ажиллаж буй байгууллага, салбартаа тэргүүлэгч нь байх ёстой гэдгийг ч мөн мартаж болохгүй. Бальзак: “Их эрдмийн эзэн болохын тулд хичээл зүтгэлийн боол нь байх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хүн амьдралдаа тэргүүлэгч байх гэдэг нь олон сэдвээр ерөнхий мэдлэгтэй байхыг хэлнэ. Тиймээс тэргүүлэгч байхын хамгийн анхны дүрэм бол: УНШИХ, УНШИХ, УНШИХ
  • Амжилтанд хүрэх хамгийн эхний дүрмийн нэг бол хүмүүсийн туршлагаас суралцан бусдын алдааг өөр дээрээ давтахгүй байх, эхлүүлж буй аливаа ажлаа тэдний туршлагаар эхлүүлэх юм. Та инженер болно гэж бодож байгаа бол энэ мэргэжлээр, энэ салбарт 20 жил ажилласан хүний бичсэн номыг аваад уншихад уг ажлаа 20 жилийн туршлагаар эхлүүлж байна гэсэн үг. Таны уншиж буй номын ганцхан хуудас нь гэхэд олон жилийн туршлагын үр дүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Үүний утга нь: Ном бол насан туршийн амьдралыг өгүүлдэг гэсэн үг.
  • Та ямар ч мэргэжлээр ажилдаг байлаа, олон хүнтэй байнгын харилцаа холбоотой байж, тэдний санал хүсэлтэд хариулж байх нь зүйн хэрэг. Өөрийн ажил мэргэжлээ амжилттай гүйцэтгэж чаддаг хүн бол бүх хүмүүст хүрч ажиллахаар төслийг бэлтгэгч байна. Жишээ нь машины загвар бүтээгч хүний ур чадвар нь түүний бүтээсэн загвар хэр олон хүнд таалагдаж байна вэ гэдгээр хэмжигдэнэ. Ард олны дийлэнхэд нөлөөлж ажиллахын тулд тухайн нийгэм, ард иргэдийг сайтар таньдаг байх хэрэгтэй. Хүмүүсийг таних хамгийн дөт бөгөөд найдвартай зам бол ном унших юм.
  •  Хүнд ямар нэгэн ур чадвар (үс засах, гутал засах) байхад тэр хүний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болох болно. Баян чинээлэг байлаа гээд нэг өдөр ядууралд хүрч болно, өндөр албан тушаалтай байлаа ч буух нэг өдөр байна. Харин өөрөө уншиж олж авсан мэдлэг болон түүгээрээ олж авсан нэр хүнд бол насан туршид хамт байх бөгөөд үхэн үхэтлээ ач тусаа өгсөөр байх болно. Хүмүүсийн дунд хэзээ ч алдахааргүй эрхэм нэр хүндийг олж авахыг хүсвэл та ихийг унших хэрэгтэй.
  •  “Эд хөрөнгө чухал бус, хамгийн чухал нь хүн чанар юм”. Хүн чанар гэдэг нь хувь хүний төлөвшил, соёлч боловсон, эелдэг зан харилцааг хэлж байгаа юм. Эдгээр зан чанаруудыг зөв, өргөн хүрээтэйгээр номноос л уншиж байж суралцаж болно. Хүн бүрийн хүндэтгэл сайшаалыг хүртсэн хүн болохыг хүсвэл ном унших хэрэгтэй.
  • Ном уншихын хамгийн ач холбогдолтой зүйл бол хүнд өөрөө өөрийгөө таних боломжийг олгодог явдал юм. Их уншдаг хүн өөрийгөө ямар салбарт амжилт гаргахаа сайн мэднэ.
  • Мэдлэг, мэдээллийг олж авах олон арга зам бий. Лекц сонсож, баримтат кино үзэж болно. Гэвч энэ төрлийн арга зам нь хүнд тунгаан бодох, эргэж харах боломжийг олгохгүй. Ном бол дахин дахин эргүүлж харах боломжтойн дээр тунгаан бодох цаг хугацааг уншигчид олгодогоороо давуу талтай.sӨөр нэгэн өнцгөөс унших Хүн өөрийгөө маш сайн боловсруулан, төлөвшүүлж байж л бусдад тустай нэгэн болж чадна.

Харин хүн өөрийгөө амьдралд бэлтгэхдээ зайлшгүй хоёр талтай бодож байх ёстой. Хүүхэд наснаасаа эхлээд сургууль төгстлөө хүн хорин жилээ зориулдаг гэж бодохоор амьдралд бэлтгэх нь нэлээд хугацаа шаардаж байгааг үзүүлнэ. Уншиж, суралцахыг зөвхөн сургалт номтой л холбож боддог, сургуулиас гадуур оюун бодол, тархиа хаалттай байлгадаг хүн хөгцөрч мууддаг бөгөөд түүний орчинтойгоо харилцах харилцаа холбоо нь хязгаарлагдмал байх болно. Өөрийгөө шинэчлэхийн нууц, ид шид бол номтой нөхөрлөн, номон дунд чөлөөтэй сэлгүүцэхэд оршино. Өөртөө ашиг тустай номыг сонгон уншдаг хүний мэдлэг ухаан нь улам бүр тэлж, нэгэн хэвийн бодлоос ангижрах нь мэдээж.

Ном унших дуртай хүний номын сангийн өмнө зогсоод “Энэ номуудыг бүгдийг нь уншсан уу” гэж асуух нь мунхаг хэрэг болно. Ном болгоныг унших нь утгагүй. Зарим номыг шаардлагатай үед, мэдээлэл авах зорилгоор уншдаг. Учир нь ном бол амьдралын туршид уншаад ч барахгүй олон төрөл байдаг тул хамгийн хэрэгцээтэй мэдээлэл агуулснаас нь эхлэн сонгон унших нь маш чухал.

Бид ямар номуудыг унших ёстой вэ?

  • Амьтад хүртэл өвс ногоогоо ялгаж иддэг энэ хорвоод бид юун түрүүнд ухаалаг хүмүүсийн уншихаар номуудыг түүвэрлэн унших хэрэгтэй. Сонголтоо хийхдээ өөрийн хүндэтгэдэг томчуулын зөвлөгөөг авахын зэрэгцээ өөрийн эх орны үнэ цэнэ, түүх соёлд нийцсэн, бидэнд ухаарал хайрласан, сайн сайханд хүргэх гэх мэтээр номоо зорилготойгоор сонгон унших нь маш чухал.
  • Түүхийн хуудаснаа улс эх орнуудын сүйрлүүд залуусынх нь оюун ухаанд хэнд ч хэрэггүй мэдээлэл ноёрхсоны үр дүнгээс шалтгаалсан тухай өгүүлсэн байдаг. Хүний ухаан санаа, зүрх сэтгэлийн аль алинд нь хүрч чадах бүтээлүүдийг сонгох нь зүйтэй. Хүний бие махбодийн хэрэгцээний зэрэгцээ оюун санааны хэрэгцээ ч мөн чухал үүрэгтэй юм. Өнөө үед ном унших нь тийм ч түгээмэл биш болоод байна. Тиймээс хүн төрөлхтөн бидний хувьд талх, ус шиг амин чухал энэ зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Эцэг эхчүүд ихэнхдээ хүүхдүүдээ сургууль, багшид найдан орхиж өөрсдийгөө эцэг эхийн үүргээс чөлөөлдөг. Тухайлбал “Хүн гэж юу вэ? Бид хаанаас ирээд хаашаа яваад байгаа билээ? өдөр хоног өнгөрөх тусам бид улам хөгширч, хөгшрөх тусам энэ хорвоог орхин одох тэр өдөрт дөхсөөр байна” гэж бодохоор юуны төлөө яах гэж амьдарч ирснээ мэдэлгүй явбал хэтэрхий харамсалтай бус уу. Тиймээс зөв, өөртөө мэдлэг болохуйц номыг сонгон уншиж өөрийн амьдралын зорилгоо удирдан явуулаарай хэмээн залуустаа захия.

Эх сурвалжийг  2010 оны Ертөнц сэтгүүлээс авав.

2 comments on “Номоо зорилготойгоор сонгон унших нь чухал

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s