Gallery

“Монголчууд маш их архи уудаг гэсэн тийм ээ?” гэх доромжлол мэт асуулт

Тайвань улсаар аялаж явахдаа бидний хэдэн нөхөд олон зүйлийн талаар өөр хоорондоо санал бодлоо хуваалцаж явлаа. Үзэж туулсан бүхнээ одоо эргээд бодох нээ үнэхээр сайхан, дурсамжтай санагдана. Бид арлын орноос эргэж ирэхдээ эх орноо хөгжүүлэх, тэр дундаа залуу үеийнхнээ аливаад илүү идэвхтэй, өөдрөг тэмүүлэлтэй болгох  юмсан  гэсэн их хүсэл мөрөөдлөөр дүүрэн буцаж ирсэн билээ. Энэ удаа улс орны онцлог, уур амьсгалын эрс тэс ялгаатай, хоёр улсын залуучуудын сэтгэлгээний онцлог ялгааг  чадах ядахаараа сийрүүлснээ уншигчиддаа хүргэж байна.

“Салхи Дамбий” гэдэг нэрийг сонссон хэн бүхэнд өргөн талд дуу аялан морьтой давхих монгол эрийг төсөөлөх нь ойлгомжтой. Эрт цагаас л биднийг дөлгөөн тайван, тэвчээртэй, хүлцэнгүй, номхон байхыг зааж сургасаар ирсэн. Гэтэл энэ нь хожмын залууст маань залхуу, айвуу тайвуу, цаг баримтладаггүй, сурч дадахад ч, амьдрал, ажилд ч урсгалаараа явдаг, идэвхгүй хэв шинжээр илэрч буй нь үнэн. Үүнд бүх хүмүүсийг хамруулсангүй. Мэдээж идэвх санаачлагатай, сэргэлэн, од болон гялалзаж яваа залуус энд хамаарахгүй.

Хэдий тийм ч зонхилох олонхийн тухайд ярихад энэ бол түгээмэл хэрэг. Бид ийм л цаг нарыг мэддэггүй, дур зоргоороо, залхуу хойргоороо монгол хүний идеалийг бүрдүүлж, түүгээрээ омогшин явдаг. Ийм орчинд өсч өндийсөн миний хувьд өндөр хөгжилтэй орны хил дээсийг алхан хөгжлийн хурдыг мэдрэх явцад монголчуудынхаа сэтгэлгээний ялгааг анзаарч явлаа. Тайваньчууд цагийг яг таг баримталдаг, нийгмийн идэвх маш сайн, сургууль болоод янз бүрийн сайн дурын бүлгэмийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө бүхнээ дайчилж цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг нь их сургуулийн оюутнуудаас гадна уулзаж учирч байсан хүмүүсийн байдлаас тодхон харагдана.

Хөгжлийн наад захын илрэл нь хотын соёлоос харагдах агаад дөрөв таван төрлийн хогоо ангилдаг сав, урсдаг шатаар баруун гар талаа дагаж зогсох ёстой гээд бүгд бидэнд байх ёстой, хэрэгтэй, мэдмээр зүйлүүд байсан. Тайвань улсын иргэн бүр эмэгтэй, эрэгтэй гэлгүй тэрхүү бичээгдээгүй хуулийг дагаж мөрддөг бөгөөд бие биендээ түүнийгээ даган мөрдөх ёстой хэмээн шаардлага тавьдаг. Тэр нь рефлекс болчихсон. Энд би соёлыг гайхсан гэхээсээ илүүтэй алив улсын хөгжил иргэн бүрээс эхэлдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Ийм бодолдоо дарагдан явтал нэгэн сонин зүйл миний гайхшлыг төрүүллээ. Өөрийгөө Fish хэмээн танилцуулах сэтгүүлч эмэгтэй бидэнд нэг өдрийн турш хөтчийн үүрэг гүйцэтгэн Тайпей хотын эргэн тойрныг танилцуулав. Түүнийг анх хараад би дотроо 26, 27-той болов уу хэмээн таамагласан. Тэрбээр үсээ хайнгадуухан ардаа боогоод, цагаан подвалк, жинсэн өмд өмссөн нь оюутан охин гэж андуурмаар.

Гэтэл мөнөөх охин бидэнд их л ихэрхүү янзтай хандаж харьцаж буй нь миний хувьд нуулгүй хэлэхэд төдийлөн таалагдсангүй. Тэрбээр орой нь бидэнд өөрийн гаргаж буй сонингоо танилцуулан ярих зуур түүнийг 38 настай болохыг мэдсэн юм. Fish өдий наслахдаа гэр бүр, эр нөхөр, үр хүүхдийн тухай бодох завгүй ажилласаар иржээ. Түүний гол зорилго нь завгүй ажиллах, хийж буй ажлынхаа эцсийг үзэх. Тиймээс ч гэр бүлтэй болох цаг зав надад байхгүй гэж ярьж байна. Үгүй, энэ чинь  нэг л олдох насандаа ээж, аав болцгоож  үр хүүхэдтэй, гал голомтоо бадраан аз жаргалтай амьдарна гэдэг хүн болж төрсний нэг үйл хэрэг гэж бахархаж, бодож явдаг монголчууд бидэнд их сонин санагдаж байлаа.

Гэтэл мөнөөх бүсгүйн ярихыг үргэлжлүүлэн сонсвол дэлхийн хүн амын тоо хэт ихдэж байгаа, иймд би цөөлөх бодлогыг өөрийн хувьд хатуу баримтална хэмээн ярьсан нь үнэхээр ой тоймд багтамгүй санагдаж байсныг нуугаад яахав. Тайвань улсын иргэн бүр ийм бодолтой гэж ойлгож болохгүй. Гэвч ийм үзэл бодолтой иргэд бас байдгийн дээр улс орныхоо төлөө машин механизм, робот мэт зүтгэн ажиллаж байж тухайн улс хөгжлийн дээд цэгтээ хүрэх нь ойлгомжтой юм даа хэмээн өөрийн эрхгүй бодогдож билээ. Тайвань улсын иргэн өөрийгөө золиослон улс орноо хөгжүүлэхэд энэ биеэ умартан яваа нь нэг бодлын бахархмаар боловч нөгөө бодлын эмгэнэлтэй хэрэг юм уу даа хэмээн дотроо бодож суулаа. Гэтэл Fish бүсгүй дээрх үзэл баримтлалаа хүүхдүүдэд төлөвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа бидэнд хэлэв. Үнэндээ би  ийм бодолтой хүн байдаг гэж зүйдлээ ч үгүй явлаа.

Fish биднээс Монголчууд компютер хэрэглэж, интернэт ашиглаж чадах уу гэж асууж байна. Мөн хэдэн оюутан ирээд надаас “Монголчууд маш их архи уудаг гэсэн. Хэдэн градусын архи уудаг вэ” гэнэ. Ийм асуултанд ээрэгдэх үнэндээ эвгүй хирнээ өөрийн эрхгүй эх орноо өмөөрөх бяцхан хор шар буцлаад явчихсан юм. Гэтэл бас нэгэн 30 настай залуу “Монгол залуучууд хэдэн настайдаа хүнтэй сууж хүүхэд гаргадаг вэ” гэв. 20 настай ээж болох нь Монголд хэвийн үзэгдэл. 25 настай хүнтэй сууж байгаа нь яг боломжийн нас гэж бид үздэг гэвэл мөнөөх залуу үнэхээр гайхаж байна. Бид 30 хүрч байж хүнтэй суудаг. Тэр болтол хийх бүтээх зүйл их гэж хариулж байна. Монгол Улс дэлхийн улс оронд Чингис хаанаас бусдаараа төдийлөн танигдаагүй юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрлөө. Аргагүй шүү дээ гадаадад тавигдаж, цацагдаж байгаа монголын тухай мэдээ мэдээлэл нь ихэвчлэн хөдөөний ноорхой гэр, халтар хүүхдүүд байдаг болохоор түүгээр төсөөлөгддөг нь худлаа биш. Гадныхны нүдээр монголчууд бид архи уусан, залхуу болхи, ядуу тарчиг, комьпютер, интернэт  гэж мэдэхгүй хоцрогдсон, буурай улс  болж харагддаг бололтой.

Ийм бодол өвөртлөн ирэх тусмаа бид төр засаг гэхээсээ илүү өөрөө өөрсдөдөө, тэр тусмаа залуусаа илүү идэвхтэй, эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байгаасай, болоосой гэж хүсэж, энэ бодлоо олонд түгээмээр санагдлаа. Үүний тулд тэднийг мөн уриалан дуудах хүмүүс байх ёстой гэдгийг ч хамгийн ихээр мэдрэв. Харин тэдгээр уриалагч, манлайлагч нь бид байж яагаад болохгүй гэж?

8 comments on ““Монголчууд маш их архи уудаг гэсэн тийм ээ?” гэх доромжлол мэт асуулт

  1. “Хотжилт” энэ үг манайхны сэтгэлгээнд хожуу орж ирсэн ойлголт байх л даа, хэдэн зуунаараа нүүдлийн соёл иргэншилтэй тархай бутархай явж байгаад гэнэт л нийгэмшээд нэгдэлжээд ирэхээр нөгөө талын монголын баатаруудын ген нь одоо ч эвлэрч чадахгүй байх шиг байна ккк…зөв сэдэв хөнджээ.

  2. End durdsan gerlelt, turult bol tiim ch emzeglemeer zuil bish yum.. yaagaad gevel hun amiin usultiig zohitsuulah olon yanziin bodlogo baigaa.. hyataduudiin hun amiin usult asar ih surug nuluu uzuulsen bolohoor tednii pronatalist bodlogo barimtalj tuuniigee huuhduudde zaah eseh n tednii l asuudal.. harin bid tom gazar nutagtain deer tsuuhun hun amtai uchraas turultiig demjih bodlogo yavuuldag n manai ulsiin ontslog.. Tuunchlen uls ornii hugjliin yalgavartai tuvshneer, uuruur helbel hugjingui ornuudad turultiin tuvshin bagasch, gerleh nas hoishilj bgaag haraad bid turuhuu zogsooh yum bol hugjih yum shig oilgoj bolohgui.. ergeed ene n delhiin hun amiin nasjiltand nuluulj bna.. tiimees togtmol tuvshind barih heregtei Undsendee ta huuhed turuulne gedeg chin eh orniihoo ireeduid hiij bgaa hamgiin tom hurungu oruulalt yum shuu…hyataduudiin hun amiin usult, europe-iin turultiin het dooguur tuvshin, nasjilt n delhiin demographicchdiig hamgiin ih zovooj bgaa asuudal yum shuu..
    Harin arhidalt bol yaltchgui niigmiin surug uzegdel gedegtei sanal niilj bna..

  3. zayadaa bayarlalaa.sonirholtoi setgegdel uldeesend mash ih talarhlaa.
    gehdee 2 orni hugjliin bolon gerlelt turultiin yalgaag haruulahaar zorisnoos huuhed turuulj bolohgui, huuhed turuulsneer hugjluus saaruulna… gesen sanaag ilerhiileegui gedgiig ontslon heliye.

  4. Заяа та хоёр нэг сэдвийг хоёр талаас нь харж, түүнийгээ өөр өөрийнхөөрөө илэрхийлж чадаж байгаа нь сайн хэрэг. Амжилт хүсье

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s