Gallery

Хэн нэгний болчимгүй алдаанаас болж бяцхан үрс хохирох ЁСГҮЙ!!!

Хэрэггүй болсон зүйлсээ хүмүүс бид хогийн саванд хаядаг. Чихрийн цаас, архины шил, пивоны лааз гээд есөн бусын зүйлсээ хогийн савруу шиддэг. Тэр бүү хэл траншейныханаа  бас хогруу чулуудчихсан. Тэдний  амьдрал хогийн цэг дээр ид буцалж байдаг. За үүнийг орхиё.  Өмнөд хөршид нэгэн бяцхан нярайг хашаан дээр өлгийтэй нь орхичихсон, тэр хүүхдийн бүх биеийг шоргоолж бүчээд авсан зураг интернетэд тавигдсан байхыг хараад миний бие өөрийн эрхгүй ээж хэмээх алдар гавьяаг зүүсэн харь  этгээдийг зүхэж суусан.  Хятадын үй түмэн иргэдийн дунд хүүхдээ хаях явдал бараг энгийн үзэгдэл шахуу биз. Ямар үйлийн үрээрээ дөнгөж төрчихөөд шоргоолжны хоол болдог байнаа хэмээн тэрхүү нялх амьтныг өрөвдөн бодож байсансан.  Гэтэл үүнтэй нэгэн адил явдал Монгол улсад гарлаа. Сүүлийн үед хогийн савнаас улаан нялзрай хүүхэд олдох нь элбэгшчихэжээ. Туулын бургаснаас амьгүй дөнгөж төрсөн нярайг бүр хүйг нь ч тасдаагүй тэр чигээр нь орхисон жишээ нэгээр тогтохгүй гарч байгаа нь туйлын сэтгэл эмзэглэмээр бас харамсалтай. Нялх хүүхэд уутанд хийгээд хог дээр хаяжээ,  жорлонд хаяад явсан ч гэх  шиг түгшүүртэй мэдээ дуулдсаар …
Хүн болон төрөх санасны зоргоор бүтчихээр амар зүйл биш гэдгийг монголчууд бид “Зүүний үзүүр дээр нэг ширхэг будаа тогтох”-ын дайтай адилтгаж хэлдэг. Гэтэл тэрхүү эмзэг бяцхан улаан амийг тэгээд л хаячих  сэтгэл монгол эмэгтэйд төрж байна гэдэг аймшигтай. Яаж ч өөрсдийгөө хамгаалж шалтаг, шалтгаан тоочиж болох ч төрүүлсэн үрээ хогруу шиддэг эмэгтэйг ээж битгий хэл эмэгтэй хүн гэж дуудахад ч хэцүүхэн…

Зургийг http://www.facebook.com/tsoomoogiih – аас авав. 5 хоногтой Мөнхбаяр хүү

Өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд  Баянгол дүүргийн 19-р хорооны 58-р байрны 1-р орцны 5 давхарын хогийн пүнкерээс 5 хоногтой нялх үр олджээ.  Мөнх-Орших Ууганбаяр гэх хоёр залуу хүүг олон яаралтай аюулгүй газар аваачин хооллож, эмчид үзүүлэн шуурхай арга хэмжээ аваагүйсэн бол тэр бяцхан хүү амьд үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Хүүг хогийн савны хажууд газар захидлын хамт орхисон байх ба захидал дээр:
“Төрөөд 5 хонож байгаа. Эрэгтэй хүүхэд. Би амьдралын боломж муу учраас өсгөхөд сүү байхгүй хүүхдээ тэжээж чадахгүй учраас хүүгээ энд орхилоо. Олсон хүн зохих газарт нь хүргэж өгөөрэй..”
гэж бичсэн байжээ. Тухайн үедээ нярай хүүгийн гавлын яс цөмрөлттэй байсан ч одоо эрүүл энх бойжиж байгаа бөгөөд сайн санаат хүмүүсийн ачаар асрамжийн газарт хүргэгджээ. Хүүг аварсан 2 залуу болох Мөнх-Орших, Ууганбаяр хоерын нэрний холбоос болох МӨНХБАЯР хэмээх алдар хайрласан байна.
Муу мэдээн дунд нэгэн сайн мэдээг дуулгахад тус хоёр залуу 5 хоногтой олдсон Монголын хүү, бидний хүү Мөнхбаяр буюу Гэгээнг болон Нялхсын Клиникийн сувилалд бойжиж буй бусад үрсийгээ эргэх, мөнгөн болон материаллаг тусламж үзүүлэх “Чин Сэтгэл-2” хэмээх сайн үйлсийн аянг  Нялхсын клиник сувилалын хамт олонтой албан ёсоор хамтран ажиллахаар эхлүүлж байгаа аж.  Энэ талаар http://www.facebook.com/tsoomoogiih хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хэзээ байтлаа монголчууд бид үр хүүхдээ хаядаг байсан юм бэ. Хүүхдийн тэжээл, нана нь байг гэхэд цэвэр үнээний сүүгээр угжаад хүн болсон хүүхдүүд зөндөө л бий шүү дээ. Тэр үеийг бодвол огт мөнгөгүй биш, хүний хөгжлийн мөнгө, жирэмсний таван сартайгаас төрсний дараах таван сар хүртэлх сар бүрийн 40 мянган төгрөгний тэтгэмж гээд төрөөс бас харж үзээд ядаж үнээний сүүг нь тасалчихааргүй дайны тэтгэмж олгодог шүү дээ. Гэтэл сүүний мөнгөгүй ээ гээд хүүхдээ хаяж байдаг үнэхээр хүний үнэргүй юм.
Заяа муутай ээж аав нь хүүгээ голсон байлаа ч амьдрах хувьтай бяцхан түүнийг бурхан ивээж, Монгол эх орон, ард түмэн нь алган дээрээ тосон авлаа. Тэмцэн байж амьдралд ирснийх халуун сэтгэлт аав ээжийн алган дээр өсч торнин сайн хүн болоорой хэмээн Мөнхбаяр хүүд хүсэн ерөөе.

7 comments on “Хэн нэгний болчимгүй алдаанаас болж бяцхан үрс хохирох ЁСГҮЙ!!!

  1. ene humus ymar aim hatu setgelt boltsim be ur huuhed gedeg sanani zorgor oldod baidagggu huvi zaya hedi bolomjt ch huhedgu zovj bga humus zundu baihad arai dendu ym iim zuil hiisen hun uilin ur gedgg amsah l baih

  2. ur huuhedtei bolj chadahgui shanalj bga humuus zunduu bhad oorsdodni zayaj bhad byarlaad huleej awah heregtei shdee eswel ooroo osgoj chadku bol orguulj ch bn shdeee songolt hezeed bii shdee

  3. Eh hun iim zuil hiisen gehed uneheer haramsaltai bna .Huuhed huseed huseed oldodgui humuus zunduu olon bhad ter humuust urguulchihed yadag bna aa

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s