Gallery

“Монгол хөөмий” нэрээр хятадын нэр дээр бүртгэхийн учир юу вэ?

“Хай, эзэн нь юмаа мэдав аа!  Эрэг нь усаа хашав аа!” гэcэн тайлбартай шог зураач Цогтбаярын зураг   “Өдрийн сонин”-ы саяхны дугаарт тавигджээ.

Нэгэн хятад панзчин манай монгол дээл, гутлыг барьчихсан, ар нуруундаа морин хуурыг маань үүрчихсэн зураг байх.  Мөнөөх зургийг харахад хэдийгээр шог мэт боловч харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд явчихлаа.
Ингээд л дээдийн дээд өв уламжлалыг маань тэд өөрийн болгохоор зэхэж байхад бид юу ч хэлж, юу ч хийж чадалгүй амаа бариад халаглах юм гэж үү хэмээн өөрийн эрхгүй бодогдов.

Урд хөрш маань аль хэдийнээ хөөмийг маань “ӨӨРИЙНХ” гээд НҮБ-ын ЮНЕСКО –д бүртгүүлчихсэн байна.
Манай бөмбөрцөг дээр зургаан тэрбум хүн  амьдардаг ч хүн анх үүссэн өлгий нутгийг Монгол гэж зарим түүхчид бичсэн байдаг. Дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн байлдан дагуулалтын үед монгол угсаа гаралтай хүмүүс тархан суурьшсан гэдэг. Тиймээс ч хаа  Афганистанд Хазара гэх монгол угсаатай хүмүүс могол хэлээр ярьж, өмнөд хөрш БНХАУ-ын урд зүгийн нутгаар монгол гаралтай хүмүүс амьдарч байна.

Хойд хөрш ОХУ-д болоод Киркиз, Казакстан, Тувад монголын халуун цус судсаар нь гүйж буй хүмүүс олон бий. Өдгөө бид өв уламжлал, ёс заншлаа эв найрамдалтай нь аргагүй цусан төрлийн гэх ах дүү нартаа өмчлүүлэх нь нэг талаар өнгөрсөн түүхийг буруутгах уу, эсвэл соёлын түрэмгийлэлийг үзэн ядах болж байна уу.

Шиньжан уйгур болон ӨМӨЗО-ны ахан дүүс маань БНХАУ-ын харъяанд байдаг. Гэтэл тэднийг ажиглаад байх нээ харин ч ар монгол биднээсээ илүү ёс заншил, өв уламжлалаа хэвээр хадгалсаар ирсэн байх аж. Өнөөгийн бидний дунд уйгуржин монгол бичгээрээ уншиж бичдэг хүн ховор. Энэ чиглэлээр мэргэшиж гаршсан эрдэмтэн докторуудыг эс тооцвол шүү дээ. Гэтэл тэнд найман настай балчираас наян настай буурай хүртэл босоо бичгийн гайхамшгийн ид хавыг үзүүлж байна. Тэд монгол үндэсний дээлээ өмсч, уртын дуугаа хэнээс ч илүү дуулж, үндэсний зэмсэг болох хөөмий, морин хуураар гайхалтай сайхан хөгжимдөж байна.

Угаас сийрэг толгойтой,  гярхай урд хөршийнхөн  маань энэ сиймхийг ашиглан монгол үндэсний хоолойн цуур болох хөөмийг маань эзэмшин, эзэн суух гэсэн санаагаа хэрэгжүүлээд авлаа. Тэр байтугай монгол дээл, монгол гэр, монгол эрийн гурван наадмыг хүртэл өмчлөх гэж зэхэж байгаа сураг ч дуулдах шиг. Бид Хятадын соёлын түрэмгийллээс болоод Өвөр монгол ахан дүүсээ үзэн ядахад хүргэж буй нь харамсалтай. Гээд бүгдийг тэдэнд алдалтай биш.

Энэ бол анх удаагийн хэрэг биш юм. Өмнө  нь тэд монгол ардын уртын дууг “Хүн төрөлхтний соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт”-д амжилттай бүртгүүлж чадсан.  Амташсан хэрээ 13 дахина гэгчээр. Тэр үед бид мөн л амаа бариад үлдсэн шүү дээ.
Саяхан БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн ерөнхий захиралд захидал илгээжээ.  Соёлын өвийн бүртгэлийн асуудлаар сүүлийн өдрүүдэд Монголын нийт ард иргэдийн сэтгэл санааг зовоож байгааг уламжлаад Монголын үндэсний соёлын язгуур төрлүүдээс өөр улс орны нэрээр “Дэлхийн соёлын өв”-д бүртгэгдэх явдал гарч байгаад Монгол Улсын Засгийн газар ихэд харамсаж буйгаа илэрхийжээ.
2005 онд монгол ардын үндэсний уртын дууг “Монголын уламжлалт ардын уртын дуу” төрлөөр БНХАУ-тай хамтруулан бүртгүүлсэн.

зургийг http://www.songuuli.zindaa.mn- аас авав.

Гэтэл 2009 оны 11 дүгээр сард “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д БНХАУ-ын нэр дээр “Хоолойн цуур буюу Монгол хөөмийн дуулах урлаг”-ийг бүртгэснийг мөн дурдсан байна.

“Монгол хөөмий” гэж бүртгэгдсэн нэрэндээ Монголынх гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн соёлын язгуур өвийг тээгчид нь Монгол Улсын баруун бүс нутаг дахь “Алтайн нуруу”-г тойрон нутагладаг ард түмнээс гаралтай, бага насны хүүхдээс 90 гаруй настай өндөр настан хүртэлх олон зуун хөөмийч Монгол Улсын  нутагт амьдран суудаг баримтыг Монголын болон гадаадын соёл, урлаг судлаач, эрдэмтэд тогтоосон.

БНХАУ-ын Өвөрмонголд хөөмийн зарим нэг төрөл цаг, хугацааны хувьд нэлээд хожим нэвтэрсэн гэж урлаг, түүх судлаачид үздэг. Манай улсаас “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-ын 2010 оны бүртгэлд “Монголын уламжлалт баяр: “Наадам”, “Монгол ардын хөөмийн урлаг”-ийг бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг  2009 оны 8 дугаар сард ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Конвенцийн хорооны хянан үзэх шатанд байгаа энэ материалыг бүртгэхийн өмнө танай байгууллагын шинжээчид Монгол Улсад ирж газар дээр нь үнэлгээ хийн, соёлын энэ үнэт өвийн талаар бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэж дурьджээ.

Улс үндэсний оршин тогтнол, ард иргэдийн аж амьдралын түүхэн онцлог шинжийг илэрхийлж байдаг соёлын өвийг бүртгэх асуудалд илүү өндөр, нарийвчилсан судалгаатай, тухайн улс орны түүх, соёлын бодит, түүхэн баримтад тулгуурлан анхааралтай, нухацтай судалж, ялангуяа хил залгаа оршиж байгаа хөрш орнуудын соёлын биет бус өвийг бүртгэх асуудалд илүү болгоомжтой, хариуцлагатай хандах шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Дэлхий нийтийн соёлын биет бус өвийг бүртгэх үйл ажиллагааг “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”-ийн үндсэн агуулга, зарчимд тулгуурлан цаашид илүү нээлттэй, ил тод болгож, уг өвийн төрөл зүйлийг тээгчид нь бодитой оршин буй улс орнуудын саналыг авч, эрдэмтэд, судлаачдын хөндлөнгийн, харьцуулсан үнэлгээ, судалгааг гаргуулан, язгуур байдлыг нь харгалзан бүртгэдэг байх асуудлыг анхааралдаа авна гэдэгт итгэж байгаагаа БСШУ-ны сайд захидалдаа илэрхийлсэн байна. /www.dayarmongol.com/

Төр засаг ч үүн дээр анхаараагүй биш анхаарч ажиллаж байгаа хэмээн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасан хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна. “1990-ээд оноос хойш Монголын үндэсний соёл нэлээд сэргэсэн. Соёлын өвөө хамгаалах тал дээр анхаарч их ч ажиллаж байна. Ирэх тавдугаар сараас өмнө монгол гутал, монгол хувцасны урлал, овоо тахих ёс, цам гээд олон зүйлийг судалж, бүртгүүлэх шаардлагатай өвүүдээ БСШУЯ-тай хамтран хэлэлцээд сонгосон байгаа” хэмээн  тэрээр ярьж байна.
Хөөмийг хамгаалах нь монгол үндэстний материаллаг бус соёлын өвийг хамгаалж, монгол үндэстний шилдэг уламжлалыг хөгжүүлэх, тэрчлэн дэлхийн соёлын олон талт чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой ажээ. Тэгвэл бусдад бид үлдсэн эрдэнийн өвөө хэрхэн алдахгүй байх вэ гэдэг бодвол зохилтой зүйл болжээ.

http://www.nomadgreen.org-д нийтлэгдсэн. 2010 он

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s