Gallery

МАХАТМА ГАНДИ: Хорыг ачаар хариул

Энэхтхэг хэлээр “МАХАТМА”, Монгол хэлээр “Их багш” хэмээх цолтой Энэтхэгийн ард түмний их хүү, эх оронч, колончлолын эсрэг, эх орныхоо эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч хүмүүнлэг үзэлтэн МАХАТМА ГАНДИ буюу Мохандас Карамчанд Гандийн “Миний намтар” хэмээх номыг миний бие уншиж сууна. Та ч бас энэ номыг олж уншаарай.

Их хүмүний амьдрал эгэл хүнд сургамж болж, авсан сургамж нь  хүмүнийг алдарын зэрэгт хүргэдэг хэмээдэг. Тиймдээ ч өнөөдөр “Түүх уншихаар, намтар унш ” хэмээх үг бий болж ихэнх хүмүүс намтар луу хошуурах болжээ.

Яг одоо уншиж буй хуудсаа та бүхэнтэйгээ хамт уншихаар цахим талбарт оруулж байна. Энэ эрхэм хүмүний амьдралыг өгүүлсэн нэгээхэн хэсэг танд ухаарал өгнө гэдэгт итгэлтэй байна.

X. ШАШНЫГ ЦУХАС ОЙЛГОВ

Зургаа долоон наснаас арван зургаа хүртлээ сургуульд сурахдаа шашнаас л бусдыг цөмийг заалгасан. Багш нар төдий л хүч гаргалгүйгээр над зааж сургаж болох байсан тэр зүйлийг л би сураагүй өнгөрсөн бололтой. Гэвч би орчин тойрноос эрдэм мэдлэгийн зах зухыг мэдэж авсан юм. “Шашин” гэдэг нэр томъёог өөрийгөө танин мэдэх буюу биеэ мэдэх гэдэг хамгийн өргөн утгаар би энд хэрэглэж байна.

Би төрөлхийн вишну шүтлэгтэн болохоор хавелид олонтаа очих ёстой байсан боловч нэг л дур хүрдэггүй байв. Түүний хэтэрхий сүртэй хээнцэр байдал над ташаагддаггүй байв. Түүнээс гадна тэнд болсон ёс суртхуунаас гажуу зүйлс миний чих дэлссэн болохоор хавелийг огт сонирхохоо больж, чингээд хавели над хэрэг болох юм юу ч өгч чадаагүй билээ.

Гэтэл хавелиас миний олж авч чадаагүй юмыг манай гэрийн зарц эмгэн миний асрагч эх над өгсөн юм. Би одоо болтол түүний над элэгсэг байсанд нь баярлаж явдаг. Би сүнс, хий үзэгдлээс айдаг байсан гэж ярьсан. Рамбха гэдэг асрагч эх минь Раманам бурханд л залбираад бай, чингэвэл айхаа болино гэж хэлсэн. Би асрагч эхийн хэлсэн айхгүй болдог аргыг итгэхээсээ өөрт нь илүү итгэдэг байсан боловч сүнс, хий үзэгдлээс айхаа болихын тул Раманам бурханд балчир ахуйгаасаа залбирдаг байв. Гэхдээ ингэ­сээр, үнэндээ асар удаагүй боловч хүүхдийн сэтгэлд оруулсан сайны үүсгэл зүгээр үрэгддэггүй. Сайн санаат Рамбхын ачаар Раманам бурхан бол одоо ч миний туйлын найдвартай аврагч мөн.

Барагцаалбал мөн тэр үед «Рамаяныг» бишрэгч миний үеэл ах «Рама Ракш» судрыг дунд ах бид хоёрт цээжлүүлсэн юм. Тэгээд бид түүнийг өдөр бүр өглөө биеэ угаасны дараа ёс шиг цээжээр чанга уишдаг байлаа. Бид Порбандарт байхдаа дандаа чингэдэг байсан боловч Ражкотод нүүж ирээд, «Рама Ракш» судраа мартсан. Би «Рама Ракш»-ид онц итгэдэггүй байсан, харин гол нь түүнийг зөв дуудан цээжээр хэлж чаддагаа үзүүлэх хэмээн чанга уншдаг байлаа.

Эцэгт уншиж өгдөг байсан «Раман» яруу найраг надад их сэтгэгдэл төрүүлсэн. Эцэг Порбандарт байхдаа өвдөж эхэлсэн юм. Тэгээд орой бүр «Рамаян» яруу найргийг уншуулдаг байв. Рамыг ихэд бишрэгч Билешварын ладха Махараж түүнийг уншиж өгдөг байсан. Махараж уяман өвчнөө эмээр бус, харин Билешварын сүмд Махадевагийн хөрөг бүтээлгэхээр өргөсөн билвийн навчийг гэмтсэн газраа тавьж, өдөр бүр Раманам бурханд хичээнгүйлэн залбирсаар эдгээсэн гэж хэлэлцдэг байв. «Сүсгээс эдгэсэн» гэж хүмүүс ярилцана. Тэр нь тийм ч байсан, үгүй ч байсан бид итгэдэг байлаа. Яалаа ч гэсэп Ладха Махараж «Рамаян яруу найргийг эцэгт уншихдаа уяман өвчтэй байгаагүй, аятайхан хоолойтой байсан. Тэр дох (бадаг) чаупаиг (дөрвөн мөр шүлгийг) аялан уншиж, тайлбарлан ярьж сонсогчдын анхаарлыг татдаг байсан юм. Тэгэхэд би арван гурав орчим настай байсан боловч түүний уншихад бүр автаад тэр үеэс эхлэн би «Рамаян» яруу найргийг туйлын их шохоорхдог болсон юм. Одоо би Тулсидасым «Рамаян»-ыг ариун номын дотроос хамгийн агуу иь хэмээн үзнэ.

Бид хэдэн сарын дараа Ражкотод нүүн очиход тэнд «Рамаян»-ыг уншдаггүй байсан боловч «Бхагават»-ыг экадаш бүрт уншина. Би заримдаа уншихад нь суудаг байсан боловч уншигч нь өөдтэй уншдаггүй байв. Одоо «Бхагават»-ыг би шашны талаар урам зориг их бадраах чадалтай ном гэж үздэг. Би түүнийг гужарат хэлээр уншихдаа огтхон ч сонирхол буурдаггүй. Гэтэл намайг гурван долоо хоногийн мацаг барьж байх үеэр бандит Мадан Мохан Малави «Бхагават»-ыг эхээр нь уншихад нь Малави шиг түүнд гойд биширсэн хүний уншихыг хүүхэд ахуйдаа сонсоогүйдээ харамсаж байлаа. Тэгсэн бол би энэ номыг бүр багаасаа дурлан уншдаг болох байсан юм. Хүүхэд ахуйд хоногшсон сэтгэгдэл бол хэзээ ч мартагддаггүй бөгөөд тэр үед тиймэрхүү сайн номыг надад ахиухан уншиж өгч байгаагүйд би ямагт гэмшинэ.

Харин Ражкотод байхдаа инду шашны бүх бүлэглэл, төрөл шашинтай хүлцэнгүй байж сурсан билээ. Миний эцэг эх хоёр хавелигаар барахгүй мөн Шива, Рамын сүмд ч очихдоо заримдаа биднийг авч явдаг, заримдаа биднийг өөрсний нь явуулдаг байсан. Жайн лам нар эцгийн гэрт олонтаа ирж, бид жайнизмыг номлодоггүй байсан боловч, өөрсдийн зан үйлээ зөрчин, манайд хоол идэж, эцэгтэй шашны болон харын талын юм ярьдаг байсан юм.

Манай эцэгт тэрчлэн лалын шашинтан, парс найз нар байдаг байсан. Тэд эцэгт өөрсдийн шүтлэгээ ярьж, эцэг ч тэднийг хүндэтгэн хэлсэн ярьсныг нь олонтаа сонирхон сонсдог байсан билээ. Би тэдэнд үйлчлэн ярианд нь бишгүй байлцаж, энэ бүхний дунд би аль ч шашныг хүлцдэг болсон юм.

Тэр үед би христос шашныг өөрөөр үздэг байсан. Түүнд би нэг л дургүй байсан нь үндэсгүй ч биш юм. Христос шашныг номлогчид гол төлөв сургуулийн ойролцоо газар байрлаад, индус нар, тэдний бурхдыг элдвээр доромжлон бурж байхыг иь би тэсэж үл чаддаг байлаа. Би христос шашны номлогчдын ярихыг хальт мулт сонсоод л сонирхох дур огт үгүй болж орхидог байв. Нэг нилээд нэрд гарсан индус хүн христос шашинд орсныг барагцаалбал мөн тэр үед сонссон. Тэр хүн христос шашинд орсноос хойш мах идэж, дарс ууж, өөр европ хувцас өмсөх болж, тэр ч байтугай бүрх малгайтай явдаг болсон гэж хот даяар шуугиж байж билээ. Энэ бүхэнд миний дургүй хүрч байв. Хүнийг мах идүүлж, согтоох ундаа уулгаж, өөр үндэсний хувцас өмсгөдөг ямар шашин байх вэ дээ? Христос шашинд орсон хүн өөрийн өвөг дээдсийн шашин, заншил, эх орноо муучилдаг гэж мөн над ярьдаг байлаа. Энэ бүхний улмаас би христос шашинд дургүй болсон юм.

Би бусад шашныг хүлцэж сурсан нь бурханд үнэхээр итгэдэг гэсэн хэрэг бус, эцгийн цуглуулгаас «Манусмрити» гэдэг нэртэй номыг би нэг олж үзээд, ертөнцийг бүтээсэн тухай зэрэг өгүүлэл нь над их сэтгэгдэл төрүүлээгүйгээр барахгүй бурхангүйн ёс руу харин ч намайг нилээн хэлбийлгэсэн юм.

Одоо ч амьд байгаа үеэл ахыгаа их ухаантай хүн гэж би боддог байсан болохоор эргэлзсэн бүхнээ түүнээс асуудаг байв. Гэвч хариулж чадахгүй болохоор «Чи том болоод өөрөө мэднэ. Чиний насанд ийм юм асуух эрт байна» гэж хэлээд ам хаахын түүс болоход нь би дуугүй өнгөрдөг байсан боловч сэтгэл дундуурхан хоцордог байлаа. «Манусмритийн дотор хоол мэтийн   талаар   өгүүлсэн   бүлгүүд   нь миний өдөр тутмын амьдралд ажиж мэдсэнтэй таарахгүй мэт санагдав. Гэтэл энэ талаар мөн бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй. Ном их уншиж ухаанаа улам задлая. Тэгвэл бүхний учрыг овоо олдог болно» гэж би бодов.

“Манусмрит”-ийг уншаад би ахимсыг сурсангүй. Би мах идэхээр завдсанаа өгүүлсэн. “Манусмритид” мах идэхийг зүйтэй гэх янзтай заасан байсан. Зан суртхууны үүднээс могой бясаа мэтийн амьтныг алж бүрэн болно хэмээн би үзсэн. Тэр үед бясаа мэтийн шавьж хорхойг алахдаа би зөв юм хийж байна гэж боддог байсан маань одоо санаанд байна.

Зан суртахуун бол бүх юмны үндэс мөн, үнэн бол зан суртхууны мөн чанар юм гэдэг итгэл л миний ухамсарт гүнзгий шингэж, өдөр ирэх тутам энэ бодол бэхжиж, үнэнийг ойлгох нь улам өргөжсөөр байв.

Гужарати хэлээрхи сургамжийн яруу найргийн бадаг зүрх, сэтгэлд минь хоногшиж, хорыг ачаар хариул гэсэн түүний номлол нь миний баримтлах зарчим болж, эл зарчмыг шохоорхчихоод зөндөө олон сорилт хийж гарсан юм. Миний сэтгэл татсан бадаг нь гэвэл

Аяга ус өгвөл амтлаг хоолоор хариу барь
Амры чинь эрж мэндэлбэл арай илүү бөхий,
Алтаар хариу барь, бутархай мөнгө өгвөл,
Амиа бүү хайрла, хэрвээ түүнийг чинь аварбал,
Цэцэд гэдгийн үйл хэрэг, үг хэл нь ийм юм.
Чиний өчүүхэн тусыг чинээнд нь хүртэл хариулдаг юм
Жинхэнэ ариун явдалт хүн гэгч бүгдийг ижил үзэж
Жигшүүрт зовлон авчрагчдад ч жаргал цэнгэл амалдаг.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s