Gallery

Бороон дундах болзоо ба хайлуулсан тосон харандаан бүтээл

Өөрийн гараар хийсэн бүтээл бол хамгийн нандин дурсамж болж үлддэг. Энэхүү Бороон дундах болзоо тосон харандаан бүтээлийг доорхи блогоос монгол тайлбартайгаар толилуулж байна. Энэ нийтлэлийг тавихдаа үг үсгийн бус утга нэгдлийн орчуулга тайлбарыг хийсэн болно.

Холбогдолтой линкийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

http://lightandspoon.files.wordpress.com/2011/11/img_5571.jpg

http://barleyandbirch.com/wp-content/uploads/2012/03/HPIM2570.jpg

 

Хэрэгтэй зүйлс:

  • Дурын хэдэн өнгийн тосон харандаа
  • Бүтээлдээ тавих зураг (хажуугаас харсан ба томоор угаалгасан байвал тохиромжтой)
  • Гэрэлтүүлэх цаас
  • Зургийн зотон
  • Барилгын эсвэл цахилгааны наадаг тууз
  • Цавууны буу эсвэл үс хатаагч

Хийх аргачлал:

1. Хажуугаас харсан зургаа авахуулж дурынхаа хэмжээгээр угаалгана.

2.Тэр зургаа гэрэлтүүлдэг цаасаар зургийн зотон дээр булгана. Дуртай газраа тавиарай.

3.Буулгасан дүрснийхээ дээр барилгын наадаг туузаар хамгаалт хийгээрэй.

4.Хэрэв та цавууны буу хэрэглэж байгаа бол буугаа тосон харандаагаар цэнэглэж түүнийгээ борооны урсаж буй дусал мэт бага багаар зотон дээр дусаагаарай. Цавууны буун дотор хайлсан тосон харандаа цавууг бодвол хамаагүй шингэн тул ойр тойрныхоо тавилга, эд зүйлсийг бүтээж хамгаалах нь чухал. Хэрэв та үсний хатаагч хэрэглэж байгаа бол тосон харандаагаа бэлдсэн зотонгийн дээд талд байрлуулж бат бөх тогтоох хэрэгтэй. Нэгэнт тосон харандаагаа бэхжүүлж тогтоосны дараа үсний хатаагчаар хайлуулж эхэлнэ. Энэ хайлуулалт нь ширүүн орж буй борооны дуслыг бүтээнэ.

5. За одоо энэ мөчид та бороон дунд зогсож буй нэгэн дүрс, мөн ширүүн орж байгаа борооны илэрхийлэлийг бүтээчихлээ. Цахилгааны туузаар хамгаалалт хийсэн хэсгээ хуулж тэр орчимд байгаа өө сэвийг зургийн харандаагаар засаж янзлаад гүйцээ.

Энэ мэтчилэн та өөрийн сэтгэлдээ төсөөлөн буй мэдрэмжээрээ төрөл бүрийн тосон харандаан бүтээл туурвиж болно. Амархан байгаа биз.

2 comments on “Бороон дундах болзоо ба хайлуулсан тосон харандаан бүтээл

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s