Gallery

Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш

Нэгэн үе өөрийнхөө азтайг гайхаж явлаа. Мянган солигдохыг, зуун солигдохыг, бүр жаран солигдохыг, Чингис хааны их Монгол улс байгуулагсаны 800 жил, Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх он тооллуудад би байж байдаг. Үнэхээр гайхалтай юмаа. Гэтэл үүнээс ч илүү гайхшруулах зүйл гараад ирлээ. Дэлхий сөнөнө гэнээ. За ингээд энэ насандаа хүн болсных бүр дэлхий сөнөхийг үзээд, дэлхийтэйгээ цуг дуусах болж байх шив.  Дэлхийн хамгийн сүүлчийн хүн нь би гэж бодохоор азтай юу гэдэгтээ ч эргэлзэх шиг… Хөгжилтэй юм даа. 

Сонин хэвлэл, радио телевизгүй л “Маяачуудын он тоолол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусч, дэлхий сөнөнө. Дэлхийг нарны аймгийн гариг мөргөнө. Энэ үеэр гурван өдөр нар гарахгүй. Ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэрнэ гэдэг талаар асуудал дэвшүүлээд л … сенсаацилаад л… Ард иргэд даралт нь өгсөх нь өгсөж, муужрах нь муужраад, айж эмээх нь эмээгээд бөөн шуугиан.
Одон орон Геофизикийн судалгааны төвийн эрдэмтэд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус төвийн захирал, шинжлэх ухааны доктор Ү.Сүхбаатар: “Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Дэлхий сөнөхгүй гэдгийг шинжлэх ухааны

Одон орон Геофизикийн судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор Ү.Сүхбаатар

Одон орон Геофизикийн судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор Ү.Сүхбаатар

баримттай хэлье. Дэлхий сөнөх тухай яриа таамаг ч биш цуу үг. Өмнө нь 2005 оны тавдугаар сард “Дэлхий сөнөнө” гэж ярьж байсан. Тийм зүйл болсонгүй. Маяачуудын тоололын тухай ярьж байна. Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш. Том гаригийн хэлтэрхий эсвэл сүүлт од дэлхийг мөргөөд устгачихна гэж нэг хэсэг шуугисан. Шинжлэх ухаан хөгжиж дэлхийд ойртож байгаа том биетүүд, аюул учруулж болох биетүүдийг нэг бүрчлэн ажигладаг болсон. Хурд, хүч гээд бүх зүйлийг нь нарийвчлан тооцоолдог болсон шүү. Бас наран дээр том тэсрэлт болж дэлхийг сөнөөнө гэж баахан шуугисан. Дэлхий бол ганц хатуу бөмбөрцөг биш. Гадна талаар нь агаар мандал, түүний цаагуур цэнэгт мандал байгаа. Бүр 7000 км-ийн цаагуур соронзон мандал бий. Энэ бүгд нарнаас ирж байгаа энергитэй бөөмсийг ялгаад хойд, өмнөд хоёр туйлруугаа аваачдаг. Тэнд бөөмс энергиэ алдаж туйлын туяа хүчдэл үүсгэдэг. Наран дээр их хүчтэй дэлбэрэлт болбол тэр бөөмс дэлхий рүү шууд орж ирж чадахгүй. Туйлын туяа гэдэг зүйл манай дунд өргөрөг хүртэл ажиглагддаг. Ямар ч ба¬римтгүй, шинжлэх ухаа¬ны үндэсгүй зүйл ярьж хүмүүсийг сандаргаж бай¬на. Дэлхий сөнөнө гэж юу яриад байгаа юм. Сая¬хан телевизээр нэг эмэг¬тэй “Кранууд дэлхийн со¬ронзон орны хүчээр тогтож байдаг. Дэлхийн соронзон орон тэг болохоор энэ кра¬нууд унана” гэж ярьж бай¬сан. Энэ мэт одон орон, амьдарч байгаа дэлхийн¬хээ талаар мэдлэггүй хүмүүс ор үндэсгүй зүйлийг тарааж байна. Тиймээс ирэх сарын 30-нд Сансар судлалын ордон нээж, иргэдэд одон орны талаар мэдээлэл түгээхээр төлөвлөж байна.” гэж ярилаа.

Нээрээ ч мэдлэггүй дээрээ телевиз радиогоор олны зүрхийг савлуулсан мэдээлэл цацаж байх ч гэж дээ хэмээн бодож суулаа.
Гэтэл зарим нэг романтик нөхдүүд хүн төрөлхтөн хөгжөөд олон олон үе шатуудыг туулсан мөн олон олон шинэ шинэ зүйлийг нээсэн. Ямар ч зүйлд эхлэл гэж байдаг бол төгсгөл гэж байх ёстой. Тийм болохоор хүн төрөлхтөн… эсвэл манай гаригийн амьдрал хэзээ нэгэн цагт төгсөх байхаа. Чухам хэзээ юм болоо? Миний бодлоор энэ төгсгөл хайр гэдэг агуу зүйлийг бүрэн тайлж, хайрын томъёог гаргасан тэр цаг мөчид л ирэх байхаа. Хайр гэдэг зүйл маань нэгэн төрлийн энерги гэж боддог гэжээ.
Гэтэл Агуу суут эрдэмтэн И.Ньютон 2060 онд дэлхий сүйрч магадгүй гэсэн гэнэ. Иерусалимд дэлгэсэн “Ньютоны нууц” нэртэй үзэсгэлэнд агуу математикчийн дэлхийн татах хүчний хуулийг хэрхэн нээсэн зэрэг сонирхолтой гар бичмэл болон бусад материалыг үзэгчдийн хүртээл болгож байна. Амьдралын сүүлчийн өдөр хүртлээ чандлан нууцалж байсан хэмээдэг тэдгээр гар бичмэл дотор дэлхийн төгсгөлийн талаарх түүний таамаглал байгаа нь судлаачдын анхаарлыг юу юунаас илүү татаж байгаа гэх юмаа.
Монголчуудыг сандаргаад буй тэрхүү Маяачуудын он тоолол гэж юу юм бэ хэмээн сонирхотол одоо хэр нь төв Америкт үр удам нь оршин амьдарсаар байгаа эртний Маяа омгийнхон МЭ 250-900 оны үед бичиг үсэг зохиож, урлаг, уран сайхныг хөгжүүлтлээ өндөр төвшинд хөгжиж иргэншсэн, бас дээр нь одон орны гайхамшигтай өндөр мэдлэгтэй байсан гэлцдэг. Тэдний зохиосон он тооллын нэгэн эрин буюу бактун 5125 жил үргэлжлэх бөгөөд одоо бид 13 дахь бактунд амьдарч байгаа юм байна. Энэ эрин үе буюу маяачуудын зохиосон он тооллын хуанли 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд төгсөнө хэмээн эртний баримт бичигт тэмдэглэгдэн үлдэж. Чухам эндээс л 2012 онд дэлхий сөнөнө гэсэн цуу яриа гарчээ. Маяачуудын үздэгээр бол нэг бактун дуусч, эрин солигдоход ямар нэгэн онцгой үйл явдал тохиолдох магадлалтай хэмээжээ. Тухайлбал өмнөх 12 дахь бактун төгсөхөд ихээхэн гамшиг сүйрэл болж, амьтан ургамал сүйрч байсан гэдэг домогтой. Тийм ч учраас энэ эриний төгсгөлд ч түүнтэй адил зүйл тохиож, галав юүлж магадгүй гэсэн цуу яриа олны дунд гарсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ нэг эрин дуусахад заавал гамшиг осол тохиолдоно гэсэн энэ зөгнөлийг маяачууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөггүй гэнэ.
Харин ч эрин солигдоход тохиолдох онцгой үйл явдал гэдэг нь эсрэгээрээ сайн цаг ирэхийг хэлж байж ч мэднэ. Маяагийн он тооллыг судалдаг зарим эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар бол энэ оны арванхоёрдугаар сарын 21-нд тэнгэрийн заадас нарны замтай огтлолцох тун ховор үзэгдэл тохиох аж. 26000 жилд ганц тохиох энэ үзэгдлийн нөлөөгөөр газар дэлхий дээр гоц ухаантнууд, тэр бүү хэл хүн төрөлхтөний шүтэн биширдэг Есүс Христ, Будда зэрэг бурхад ч хүний дүрээр мэндэлж магадгүй гэнэ.

Хэрэв тэгвэл 2012 он гэдэг дэлхийн сүйрэл бус харин ч сэргэн мандах сайн сайхан ирээдүйн эхлэл байжч  мэдэх юм байхаа.

Эх сурвалжийг http://www.chuhal.mn-ээс авав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s