Gallery

Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн

 

“Их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн” хэмээх номыг уншлаа.
Олны оюуны төлөө хийсэн үйл хэргийг нь, он цагтай нь хамт булшилсан мэт санагдав. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гэж мэдэхээс бус Ж.Цэвээн гэдэг нэрийг мэдэх хүн цөөн ажигллагддаг.
Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нар Ж.Цэвээнээс сүүл үеийн эрдэмтэдэд тооцогддог бөгөөд Монголын өргөн уулам нутгаар явж хуучны ном судруудыг цуглуулахдаа орчин үеийн оньсон техник, машин хэрэглэж явсан бол Ж.Цэвээн судалгаа шинжилгээний ажлаар Оросын баруун хойт хязгаар Петроград хотоос Байгаль нуурын чанад хүртэл, Монголын уудам нутгийн хойд хязгаараас өмнийг хүртэл, зүүнээс баруун хүртэл морь тэмээгээр явж ардын аман зохиол, монголын түмний түүх соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжилж, цуглуулаж явжээ.
Ингэж явж цуглуулсан ном ном бичгийн дурсгал, оюуны өв нь анхнаасаа л хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан бөгөөд лам нарын таалалд нийцээгүйн улмаас худалдаанд гарсан номын ихэнхийг нь хүрээний мяндагтан лам нар худалдан авч шатаасан байна. Бароны цэргүүд нийслэл хүрээ рүү дайрахдаа түүний гэрийг сүйтгэж ном судруудыг нь шатаажээ.
Их хэлмэгдүүлэлтийн шуурга Ж. Цэвээнийг тойрон өнгөрсөнгүй. Баривчлагдан хоригдоод, Оросын шоронд тамлагдсаар нас баржээ.
Түүнтэй хамт судар номууд нь ч бас хэлмэгдсэн түүхтэй. Түүний цуглуулсан ном судрыг гурван өдөр, гурван шөнө шатааж арай гэж дуусгасан гэдэг.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s