Gallery

Робинзон Крузо ба Даниэль Дефо…

Зохиогч гар бичмэлээ бариад хичнээн явсан ч түүний номыг хэвлэх хүн олдсонгүй. Эцсийн эцэст нэгэн зоригтон олджээ. Энэ ном шууд л сенсаац үүсгэв. Өргөн олон худалдаж аваад л, өч төчнөөн мэргэд магтаад л. Одоо ч энэ ном уншигчдаа алдаагүй байна. “Йорк хотын усан цэрэг Робинзон Крузогийн өөрөө бичсэн амьдрал ба ер бусын адап явдал” нэртэй энэ  номтой   монголчуудгучаад оны үед танилцжээ. Зохиолыг Эрдэнэбатын Оюун орчуулж, Марзан Шарав зургийг нь зуржээ. Энэ тухай доктор Б.Ринчен гуай “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”­ дээ маш баян номын сантай байснаа 1937 онд “ногоон малгайтнуудад” устгуулснаа дурсан бичээд :

“Тэр шүүгээнийхээ эрдэнэсээс цөөхөн юм хэвлүүлж амжуулсан. Даниель Дефогийн “Робинзон Крузо”-гийн гэдгийн товч орос орчуулгыг Э.Оюунаар монгол болгуулж, орчуулгыг нь нэлээд улаан эрээн болгож засаад  Марзан   Шарав гуайд Европын нэртэй зураач нарын нарын зургииг зориуд үл үзүүлэн монгол зураач Робинзоныг яаж сэтгэлдээ дүрслэн боддог тэр ёсоороо зурж, дэлхийн олон хэлэнд Робинзоныг орчуулан хэвлэхдээ дандаа франц зураачийн зургийг хуулж хэвлэдэг ёстой монгол маш сонин нэг зураг бий болбол хожим учир мэдэх   хүнд   олдошгүй сонин юм болно гэж бодож хийлгэсэн билээ” гэсэн байдаг.

Томас Страдлинг өөрийн нэрэндээ таарсан нөхөр байжээ. Страдлинг гэдэг нь англиар “далайчны алхаа” гэсэн үг. Тэрбээр далайчин төдийгүй усан онгоцны ахмад байсан, тэр үед дапайчдаас ахмадыг ялгахад хэцүү. Ер нь ахмадын тушаалыг тэнгисийн давстай ус “нэвчсэн” хашир далайчин хэн ч эзлэж болох байв.

Нэгэн удаа “Таван боомт” онгоцон дээр түүнд хэцүү туслах таарчээ. Туслах Алекесандр Селькрейг хэмээх шотланд эр сүмд сахилгагүйтсэн учир шийтгэгдэх гэж байснаа гэрээсээ зугтаасан ширүүн зантай нэгэн байжээ. “Таван боомт” онгоц Чилийн эрэг хавьцаа Хуан Фернан десийн бүлэг арлуудын дэргэд зогсоход ахмад, туслах хоёрын хэрүүл дээд цэгтээ хүрлээ. Селькрейг ахмадын доромжлол дор явснаас эрэгт үдсэн нь дээр гээд хэлчихэж. Ахмад ч хэлснээр нь болгоод өгчээ. Дөрвөн жил таван сарын дараа өөр нэг усан онгоц Селькрейгийг арлаас авчээ. Тэрбээр шинэ ахмадтай гурван жил далайд аялсаар 1711 онд Англид буцаж ирлээ. Түүний арлын амьдралыг бүгд мэддэг болж тэрүеийн томоохон сэтгүүлчид ярилцлага авч байв. Тэдний дундаас Ричард Стиль гол хүн байлаа. Харин Селькрейгтэй Даниэль Дефо уулзаж байсан эсэх нь уран зохиолын түүхэнд маргаантай хэвээр үлдсэн юм.

Сэтгүүл зүйг үндэслэгчийн нэг зохиолч Ричард Стиль 1713 онд “Англи хүн” сэтгүүлд А.Селькрейгийн тухай найруулал бичсэн гэнэ. Үүнээс нэг жилийн өмнө түүнийг эзэнгүй арлаас авчирсан ахмад Рожерс тэмдэглэл бичсэн байна. Дефог Селькрейтэй уулзаж байсан талаар ямар нэгэн мэдээ байхгүй. Робинзон Крузог зохиоход Рожерсийн тэмдэглэлийн хоёрдугаар хэвлэл (1718 он) түлхэц өгсөн бололтой.

1703 онд англид нэг хүнийг эрэн сурвалжилж байсан нь Дефо байлаа. Зохиогчийн овог нь Фо. Харин ирээдүйн зохиолч жирийн махны худалдаачнаас гаралтайгаасаа ичиж Де гэдэг дагварыг нэмээд Дефо болжээ. Ойролцоогоор 1700 оны үед дөчин настайдаа тэрээр сэтгүүлч болов. Тэр үеэс Америк, Английн сэтгүүл зүйд түүнтэй эн зэрэгцэх хүн гарсангүй. Сурвалжлагч, редактор, шуугиант материалуудын зохиогч, бусдын өмнөөс бичигч ер нь түүнд хийгээгүй ажил байхгүй. Бас үнэмшилтэй зохион боддог мастер байлаа. Түүний егөөдөл 1703 онд шоронд хүртэл ороход хүргэжээ. Хэдэн capхоригдсоныхоо дараа “Тайм” хэмээх долоо хоногийн сонин гаргаж эхлэв. Дараагийн арван таван жилээ Дефо улс төр, уран зохиолд зориулжээ.

Түүний амьдралын сүүлчийн жилүүдэд английн парламент дахиад л далайн дээрэмчдийн асуудлыг хэлэлцэж, хүмүүсийн сэтгэл тэнгис далайд татагдсан байжээ. Уншигчдад жинхэнэ үнэмшилтэй далайн түүх хэрэгтэй байсан учраас тэрбээр түүнийг нь бүтээжээ.

Номын худалдааны жагсаалтад уг ном 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд бүртгэгдсэн байна. Ингэж Дефо анхны нууц нэртэй зохиолч болжээ. Ном гурван сарын дотор дөрөв дахин хэвлэгдлээ. Энэ амжилт Дефог номоо үргэлжлүүлэн бичихэд хүргэв. Гэсэн ч дараагийн хоёр ном нь амжилтад хүрсэнгүй. Хэрэв “Крузо”-гийн нэгдүгээр ботийг сая сая хүн уншсан бол хоёрдугаар ботийг мянга мянга, гуравдугаар ботийг ганц нэг хүн л сонирхсон гэж Дефогийн намтрыг бичигч тэмдэглэсэн байдаг. Үнэн хэрэгтээ эхний хоёр номоороо Дефо өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрч чадсан юм. Мөнгө ханхалсан газар Дефо нойр хоолгүй шургуу ажиллаж чаддаг байлаа. Энэ номыг бүгд уншсан мертөө жинхэнээр нь уншсан хүн ховор. Сүүлийн хоёр зууны турш бүгд түүний олон зуун товчлолын аль нэгийг уншжээ. Ийм хувилбарын анхных нь 1722 онд гарсан байна. Робинзоны арал хаана байдаг тухай олон тооны маргаан гарч байлаа. Мэдээж энэ арал Дефогийн толгойд л байсан. Харин брдит Селькрейгийн цөлөгдөж байсан арал нь Чилийн эрэг хавьцаа Хуан-Фернандес гэж нэрлэгддэг нь үнэн зүйл. Селькрейг Дефогийн номыг уншсан эсэх, ер нь мэдэж байсан болов уу гэдэг тодорхойгүй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s