Gallery

Зян Руны “Чонон сүлд”

Зохиолч Зян Рун
“Чонон сүлд” роман 2010 он

“Чонон сүлд” номыг бичигч зохиолч Зян Рун нь тэртээ 1967 онд Бээжин хотоос Хятадын Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны хил орчим тал нутагт илгээлтийн эзнээр очиж байсан бөгөөд оюутан ахуйн 11 жилийн амьдрал нь монголын хээр тал, монгол айл, монгол малчидтай нэгэн тэнгэрийн дор өнгөрүүлжээ. Байгалийн шүтэлцээ, хүн хийгээд амьтан, байгалийн дунд хэрхэн нэгдэн оршин буйг харуулахаар 2004 онд “Чонон сүлд” номоо бичсэн нь өдгөө дэлхийн 30 гаруй улс оронд орчуулагдан хэвлэгдэж сор бүтээл болоод буйг дуулгахад таатай байна. Тэрбээр “Би монголын тал болон чонын соёлд халуун хайртай болсон нь түүний байгалийн гайхалтай үзэмжинд автаад зогсоогүй, нүүдэлчин соёлын ухамсарт түүнээс ч илүү үнэ цэнэтэй зүйлс байгааг ойлгож ухаарсан хэрэг. Тэр нь нэг талаас чөлөөт бие даасан ухамсрыг шаргуу дээдлэхийн зэрэгцээ нөгөө талаар хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах тал дээр хувь хүний ухамсар тод илэрдэгт байгаа юм. ” хэмээн номныхоо өмнөтгөл дээр дурдсан байна.

Миний бие энэхүү номыг уншаад хэдэн өдрийн турш байгалийн шалгаралын хууль, хүн хийгээд амьтны зохицохуйн ухааныг гайхан биширч нүдэндээ дүрслэн төсөөлөн явсан юм. Хөдөө нутаг, үнээний зэл, малын бэлчээрээс тэс хол суурин амьдралаар өссөн надад үнэхээр сонин гайхалтай санагдаж байсныг нуух юу байхав. Түүнчлэн өөрийгөө Монголоороо дутаж байсныг ойлгосон юм.

Иймээс энэхүү номыг нэн тэргүүнд залуучуудыгаа найз нөхдөө уншихыг уриалж байна. Бид Монгол хүн гэж бахархан явдаг ч Монголынхоо талаар мэдэх зүйл тун дулимаг гэж хэлэхэд хатуурхаагүй байх. Дэлхийн том том, суут зохиолууд байдаг хэдий ч ийн  монгол ахуй, монгол чоно, монгол ухаан, чонон сүлд, тал нутгийн гүн ухааны тухай өгүүлсэн зүрх сэтгэлд ойрхон тусах ном ховор билээ.

“Чонон сүлд” номын радио хувилбарыг  сонсохыг хүсвэл энд дарна уу.

http://mongol.cri.cn/343/2011/03/07/Zt43s150778.htm

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s