Gallery

Coffee Shop-ийн талаар мэдэхэд илүүдэхгүй

Найз эсвэл түнштэйгээ уулзах, анхны болзоо хийх, ажлаа амжуулангаа амттай кофегоор өөрийгөө “цэнэглэх”, ном уншихад хамгийн тохиромжтой газар бол кофе шоп. Сүүлийн үед кофе шоп олноор нээгдэж буй. Амттай хэрнээ үзэмжтэй кофе бэлтгэх нь өдгөө урлаг болсон бол энэхүү ундааг хүртэх нь ч нэг соёл билээ. Иймээс кофе шопд биеэ хэрхэн зөв авч явах талаар Coffeeshopcritic.com-ын шүүмжлэгч Рич Пэйж зөвлөж байна.
1. Кофе шопд ихэнхдээ аялгуулаг, зөөлөн хөгжим эгшиглэдгийн зэрэгцээ чимээ шуугиан ч бага байдаг. Тиймээс гар утсаар хэт чанга ярих нь зохимжгүй юм. Зөвхөн гар утас төдийгүй найзууд хоорондоо хашгирах шахам ярилцах нь ч бусад хүмүүст саад болдог. Хаана, хэрхэн аяглах нь хувь хүний дур ч кофе шопд ихэнх хүн их ажлаас түр амсхийх, тайван байхаар ирдэг. Тэгэхээр бусдыг хүндлэх нь хамгийн эхний дүрэм юм.
2. Чихэвчнийхээ хөгжмийг хэтэртэл нь чангалж, юу сонсож буйгаа бусдад мэдэгдэх дуртай хүн цөөнгүй. Кофе шоп зэрэг нам гүм газар ийн аяглах нь бусдын дургүйг хүргэхээс цаашгүй. Сүүлийн үеийн электро хит, метал рок “cool” нэгэн болохыг тань илтгэх ч бүх хүн үүнд дуртай биш шүү дээ.3. Захиалгаа эхлээд өг, дараа нь буйданд тухал. Рич Пэйж ийн зөвлөлөө. Буйдан, ширээн дээр байдаг бүхнээ дэлгэсэн чигт нь орхиж явж, кофегоо захиалах нь барууныхны хувьд бүдүүлэг зан аж. Монголчууд үүнийг огт хүндээр хүлээж авахгүй ч дэлхийн жишгийг мэдэхэд илүүдэхгүй биз.
4. Нэг кофе бүтэн өдрийн суудал худалдан авахгүй. Кофе шопоос ажлаа хийдэг хүний тоо Монголд төдийгүй дэлхий даяар өсөж буй. Тэр дундаа чөлөөт сэтгүүлчид, орчуулагч, зохиолч нар кофе шопд лэптопны араас бүтээлээ туурвидаг болсны нэг жишээ нь Харри Поттерын “ээж” Ж.Роулинг юм. Гэвч ганцхан кофе захиалчихаад хаах хүртэл нь ажлаа хийдэг хүн олон. Хэн ч таныг хөөж гаргахгүй ч энэ нь тун увайгүй хэрэг юм. Кофе шоп эрхлэгчид ч тан шиг ажлаа хийж, мөнгө олохыг хичээж буй. Тэгэхээр дахин нэг аяга кофе захиалж, эсвэл таваг зууш захиалж яагаад болохгүй гэж?
5. Үл анзаарагдам хэрнээ бидний цухлыг ихээр төрүүлдэг зүйлсийн нэг нь утасны вибратор буюу чичиргээ гэнэ. Тэгэхээр та энэ дүрмийг ойлгосон байх.
Эх сурвалж: http://entertainment.time.mn/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s