Gallery

Улаан номонд орсон говийн олгой хорхой

зургийг http://www.hawkdog.net- аас авав.

Олгой хорхой буюу тэмээн сүүл гэж нэрлэгддэг нэгэн могойн домгийг говийнхон андахгүй. Гаднах төрх нь яг л олгой шиг толгой, сүүл нь мухар байдгаас ийнхүү нэрлэж. Гэхдээ шинжлэх ухаанд тэмээн сүүл гэдгээр нь нэрлэдэг байна.

Тэмээн сүүл могой нь Монгол орны говийн бүсийн нутгаар тэр дундаа Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь, мөн Алтайн цаад говиор элбэг үзэгддэг. Аварга могойн бүлэгт багтсан ч тийм ч том биетэй биш. Биеийн урт нь дунджаар 70-80 сантиметр байдаг аж. Энэ могой харьцангуй бага судлагдсан, ховорт тооцогддог учраас Монгол улсын байгаль хамгааллын “Улаан ном”-нд оржээ.
Олгой хорхой элсэн доогуур гүрвэлзэн явдаг ба түүнд уурганы үзүүрээр хүрэх төдийд уургаар дамжин хүний гар, биеэр хор тархаж амь насаа алдахад хүрдэг тухай домогт өгүүлдэг. Тэрхүү аюултай могойг эрдэмтэн судлаачид хайсаар 100 гаруй жил болсон ч өдгөө нэгийг ч олоогүй байна.

Харин 1920 оны эхээр Оросын эрдэмтэн Ефримов “Олгой хорхой” нэртэй зөгнөлт зохиол бичсэн гэдэг. Галбын говиор нутаглаж буй хүмүүсээс “Танай энд олгой хорхой байна уу” гэж асуухад “Байнаа. Манай ботгоны зэлний цаад хонхорхойд бий” гэж зааж өгдөг. Очоод харахаар Тэмээн сүүл байж байдаг.“ гэж 20 гаруй жил сээр нуруутан амьтдыг судалж байгаа профессор Х.Тэрбиш “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагандаа хэлжээ. Тэгэхээр олгой хорхой нь орчин цагийн тэмээн сүүл гэж нэрлэгддэг хоргүй могой бөгөөд элсэн доогуур гүрвэлзэж явдгаараа таарж байгаа хэмээн тэрбээр тэрбээр үзэж байгаа аж.

Монголчууд эртнээс бага балчир хүүхэддээ эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинтойгоо зүй ёсоор харьцдаг байхыг сургахын тулд хоргүй амьтан байсан ч хортой мэтээр ойлгуулж ирсэн. Энэ нь яван явсаар угаасаа хортой мэт ойлголтыг төрүүлсэнтэй холбоотой байж болох гэнэ.

http://www.denvermedee.com –д тэмээн сүүл хорхойны талаар зарим нэг мэдээ нийтлэснээс товчхон дурдвал: 1924 онд оросын судлаач В.А.Казакевич нэгэн тэмдэглэлдээ “Олгой хорхой байдаг нь сургаар мэдэгдэж байна. Би бүр зориуд хайсан боловч амжилт олсонгүй. Энэ амьтны талаар нутгийн хүмүүсээс мэдээ сэлт цуглуулсан бөгөөд аман яриагаар газар нүхэлж ордог, говийн элсний аварга могой бөгөөд говийнхон энэ могойг маш хортой гэцгээдэг бөгөөд ухаангүй айдаг” гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн 1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээжээ. Тэрээр “Олгой хорхой гэдэг нь Заг, Сүүжийн говьд байдаг ердийн амьтан. Түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг…Гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ… Өнгө нь хоргой цагаан өнгөтэй” гэж тодорхойлжээ.

“Олгой хорхойг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа хэвлээр явагч хоёр нутагтан буюу аварга өт юм. Загтай халуун хоолойд л тааралдана. Газар дор амьдардаг. Хамгийн том нь гарын бугуй шиг бүдүүн, урт нь бараг нэг метр хүрнэ. сүүл тийшээ нарийсдаггүй, цавчигдсан мэт мухар. Толгойг нь олох амаргүй” гэж бичжээ.

Гэхдээ дээрх мэдээ сэлтийг үлдээсэн эрдэмтэн судлаачдын хэн нь ч олгой хорхойг биеэр үзээгүй. Тэртээ 50-иад жилийн

өмнө Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгаар явсан нэг жинчин олгой хорхойтой тааралдаж. Хэвтэж байсан өнөө олгой хорхойг тойроод жинчин яваад байж. Олгой хорхойн эрчлэн эрчлээд байж. Гэтэл буун дуу гарав уу гэлтэй чимээ сонсогджээ. Харсан чинь дөрвөн хунз цай тэгнэсэн нэгэн ат нь дундуураа тасраад ойчжээ. Олгой хорхой харвачихсан нь тэр ажээ.
Нууцлаг бөгөөд аюултай энэ амьтан усгvй цөлд амьдардагаас гадна нутгийн ард олон тvvний байдаг газрыг тодруулж мэдэх нь битгий хэл муу ёр гэж жийрхэж дайжиж явдаг тул нэг нь ч судлаачдын гарт оролгvй өдий хvрсэн гэх зэрэг яриа ч байна.
Зуны ид халуунд говьд газрын хөрс 60 хэм хүрч халах тохиолдол бий. Ийм үед тэмээн сүүл могой нь бутны сүүдэрт хоргодох, аргал, хад асган дээр гарч амиа хамгаалдаг байна. Учир нь хэвлийгээрээ гулсаж явдаг амьтан хэт халуунд гэдэс нь элсэнд түлэгдэж үхэх тохиолдол цөөнгүй гэнэ. Тиймээс зуны ид халуунд өдрийн цагаар бол барагтаа үзэгдэхгүй, нарны илч буурсан үед өглөө, оройны сэрүүнд гарч ирэн хоол тэжээлээ олж иддэг амьтан юм.
Хулгана, чичүүл, зусаг зэрэг мэрэгч амьтдаас гадна шувууны ангаахай дэгдээхэй бол тэдний зооглодог гол хоол аж. Хоолллох амьтнаа бүх биеэрээ ороож амьсгалыг нь боогдуулсны дараа бүхлээр нь залгидаг.
Олгой хорхой есдүгээр сарын сүүлчээр ичээндээ орно. Ичихдээ нүхэнд, ургамалын үндэс, хадны хонгил, хөндий гээд аль дулаан тавтай газрыг сонгож ичдэг байна. Ичээний үедээ амьсгалынх нь тоо цөөрч, цусны эргэлт нь удаашран бараг л хөдөлгөөнгүй болдог. Харин дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч тавдугаар сарын эхээр үржилд ордог юм байна. Үржилд орсноосоо хойш сар гаруйн дараа 7-9 зулзага гаргадаг бөгөөд бусад могойн нэгэн адил өндөг гаргаддаггүй. Харин амьд зулзага гаргадагаараа онцлог ажээ. Зулзаганууд эхээс төрмөгц хоол тэжээлээ олж идэхээр тэмцэлдэнэ. Эх могой зулзагаа төрүүлэх л үүрэгтэйгээс өсгөх үүрэггүй гэнэ.
Гэтэл Олгой хорхойн талаарх мэдээлэл олон янзаар хэвлэл нийтлэлд бичигдсэн байх юм. Бие нь атирч тэнийхийн огцом хvчээр ойр ойрхон vсрээд байх шиг хөдөлж явах ба могой гэхэд могой биш харин бvдvvн том өт хорхой мэт vзэгддэг. Хөл толгой, нvд ам гэхээр юм юу ч ялгарч харагдахгvй. Тэр ч бvv хэл хөдөлгөөнгvй vед нь хаашаа хараад хэвтэж байгааг нь мэдэх нөхцөлгvй. Аль ч талаасаа их л мохоо мөлгөр. Орчин тойронд нь олж vзэхэд шаргал саарал зvстэй, энэ амьтан маш хэрцгий догшин, ямар нэг амьтан ойртож ирвэл жигтэй уурлаж байх мэт болж цэнхэртэн хөхөрч сvvлдээ бvр хөв хөх болж хувирна. Олгой хорхойд хvчтэй биохимийн процесс явагддагийг нэг жишээ энэ аж.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s