Gallery

Тайваньд тэмдэглэсэн чингис хааны төрсөн өдөр

Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

Би ихэд гайхлаа. Манайхан 2006 онд анх удаа Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэж байсныг маш тод санаж байна. Энэ бол анх удаа. Харин саяхан Тайвань улсаар аялах үед азаар бидэнд Чингис хааны мэндэлсэн ойг тэмдэглэх баярт өдрийг үзэх боломж гарав. Юу үзүүлэх юм бол хэмээн бодсоор явтал Тайпейдээ дээд зэрэглэлийнхтэй тооцогддог гэх таван одтой зочид буудлын ёслол хүндэтгэлийн танхимд  олон хүн цугларсан байлаа. Яваад ортол хятад бичгийн урд идээ будаа, хүж, зул тэргүүтэн өргөсөн их л сүртэй арга хэмжээ болох шинжтэй. Дотроо тэнд цугласан хүмүүсийг бүгдийг тайвань гэж бодож суутал урд эгнээнд суух хэсэг хүмүүс төрөлх монгол хэлээр маань яриад байна.

Үнэхээр чих тавин сонсвол монголчууд байв. Харь улсад хэд хонохдоо монгол хүнтэй уулзана, монгол хэлээр ярихыг сонсоно гэдэг сэтгэлд сайхан байлаа. Ахиулан харвал манай төрийн түшээдийн нэг Улаан сайд бас явна. Тэрбээр Тайваньд өөр ажлаар ирсэн хэдий ч Чингис хааны ойн баярыг үзэхээр зорин иржээ. Ёслол ч эхэллээ. Нэгэн тайвань хүн ёслолыг удирдан явуулж ирсэн зочдод баяр хүргэн тахилгын өмнө гурвантаа мөргүүлэв. Сонин ч юм даа. Хаа тэртээ Монголоос ирчихээд харийн улсад Чингис хааныхаа төрсөн өдрийг ёс төгөлдөр тэмдэглээд сууж байдаг гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд явчихлаа.
Тайваньчууд Чингис хааныг мөн өөрсдийн хаан гэж тахин дээдэлсээр иржээ. Тиймээс ч жил бүрийн тавдугаар сарын дөрөвнийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн өргөн нижгэр тэмдэглэдэг гэх. Манай номадгрийний сэтгүүлчид болоод Монголоос ирсэн Прокурорын гуч гаран төлөөлөгч тэнд ирснийг мэдмэгц Тайваньчууд ойн арга хэмжээг монгол хэл дээр явуулж эхлэв. Монгол дээл өмссөн Тайвань, өвөрмонгол хоёр хүн зэрэгцэн зогсоод : “Чингис хааны 804 дүгээр оны хуучин улиралын 3-р сарын 21-ний өлзий дэмбэрэлт энэ өдөр тайвань арал дээр нүүдэлчин бүхий монголчууд нэгэн дор цугларан эрдэнэт хаанд нигүүлсэн Богд Чингис хаан таны гэгээн өлмийн өмнө дэлгэн зогсоод архи, анхилам цэцэг, арц хүж өргөн барьж тахилгын ёслолыг дуусган холыг үзэж гүн бодрохуй, хамгийн нэгэн эцсийн мухартай, аливаа аймгийг нэгтгэн үндэстэн нэгтгэх тэнхээтэй агуу говь, хуурай далайгаар далдлан чандтай, хув хэнгэрэгээ хандуулсан зүгтээ дайсан үгүй сүр жавхлантай,  тэнгэрийн хаяа болохоор газар сэтгэлээр өргөсөн түүхтэй, монгол үндэстний нэр сүрийг алдаршуулан мандуулсан том гавъяатай” гэх мэтчилэн өгүүлээд цааш Чингис хааны зарлиг сургаалаас айлдаж байна.
Тэднийг ёслол эхлэхийн өмнө тун хурдан арын хананд өлгөсөн байх хятад бичгийг аван уйгаржин, хятад хэлээр бичсэн анонс солиод тавьчихлаа. Уйгаржинг нь уншвал “ Их Чингис хааны их тахилгын ёслол” гэж бичсэн байв. Бидний ээж аавын

Тайванчууд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж буй нь

багад дуулдаг байсан “Бүхий олон багачуудаа” гэдэг пионерийн сурагчдын дууны хөгжим яваад эхэллээ. Эхэндээ их л содон танил санагдаад эргэлзэн зогстол хэдэн дуучин хятад хэл дээр дуулдаг юм байна. Аан, энэ дууг ямар утгатайгаар Чингис хааны тэмдэглэлт өдөр дуулж байгаа юм болоо гэж бодож амжив. Энэ үеэр Улаан сайдтай хамт урлагийн хүмүүс ирсэн аж. Монгол биелэгээ биелэж, уран нугаралт үзүүлж байна. Монгол дуу дуулж циркчин урлагийн үзүүлбэр үзүүлж байлаа.
Гэтэл монголчууд бид “хөх толбот Чингисийн удам” хэмээн хэнхдэгээ дэлдэн явахдаа агуу хааныхаа нэр сүрийг хатуугаар хэлэхэд уландаа гишгэж байдаг. “Чингисгүй” юм гэж бараг байхгүй болжээ. Хар, шар “Чингис” архи, “Чингис” зочид буудал, “Чингис” пиво, “Чингис” ресторан … гээд иийслэл хотод маань байдаг. Аягүй бол удахгүй “Чингис” саун, “Чингис” үсчин, “Чингис” бууз гээд гараад ирчихэж ч магадгүй. Энэ бол инээдтэй хирнээ бодит жишээ.
Миний хувьд нэг ч удаа Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж явсан удаагүй. Тийм мөртлөө холын Тайваньчуудад нууцхан атаархсан нь бас үнэн. Яагаад “Чингис”-ийн Монголчууд бид хааныхаа төрсөн өдрийг жил бүр тэмдэглэж болохгүй гэж.  Яах аргагүй Эзэн богд Чингис бол бидний өмнө түүхэн гавьяатай хүн. Нүсэр хэмжээний баяр наадам шиг зохиогоод яахав. Гэхдээ жижигхэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж хөшөөнд нь цэцэг өргөчихөд л хангалттай юмсан гэсэн бодол өвөрлөсөөр ирсэн юм. Сонин бөгөөд содон төрсөн өдөр байлаа.

англи хэл дээр үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

 http://en.nomadgreen.org/archives/2010/06/12/7353/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s