Gallery

Мартагдсан уламжлалаа сэргээж бэлчээрээ аваръя

зургийг 24tsag.mn-ээс

зургийг 24tsag.mn-ээс

Тэртээх хорин жилийн өмнөх ардчилсан нийгэм монголын мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлтийг авчирсан билээ. Зах зээлийн харилцаанд шилжиж нэгдлийн малыг хувьчлан малчдад өгснөөр малынхаа тоо толгойг өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой малчид 97 мянгад хүрчээ.
Ингэтлээ нэмэгдэх болсон шалтгаан нь нэг талаар тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд олноор үүдээ барьж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн ажилчид амьдрахын эрхэнд хөдөө гарч мал маллах сонголт хийхэд хүрсэн гэж хэлж болно. Эндээс л өнөөх нийтийн өмчид байгаа байгалийн үнэгүй нөөц – бэлчээрийг хуваарьгүй ашиглах зам нээгдсэн гэсэн үг. Бэлчээрийн доройтлын түүх ийнхүү эхэлжээ.
Малчин, мал, бэлчээр гурвын хоорондын зохистой харьцаа алдагдав. Уг нь Монгол улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй, үүний 112.8 га буюу 72.1%-ийг нь бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг юм байна. Мал аж ахуйн салбар дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувь, хөдөө аж ахуйн нийт бүтээгдхүүний 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг хувийг ажлаар хангаж, 627,3 орчим тэрбум төгрөгний өртөгтэй тэнцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үндсэндээ МАА-н салбар нь хүн амын дийлэнх хэсгийг ажлын байраар хангаж, амьжиргааных нь эх сурвалж болж байгаа юм.
Байгалийн энэхүү арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах талаар бид харин ямар бодлого баримталж байгаа билээ?
Бэлчээрийг доройтуулж буй гол хүчин зүйл нь бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах арга техник дутагдалтайн дээр зах зээлийн нөхцөлд зохицсон бэлчээрийн зохистой менежмент, хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотой хэмээн “Ногоон Алт” хөтөлбөрийн зохицуулагч Док.проф Д.Дорлигсүрэн тайлбарлаж байна.
Сүүлийн үед бидний амны уншлага болоод байгаа байгалийн гамшиг, үер ус, ган гачиг, үүн дээр бэлчээрийн даацыг хэтрүүлж, эмх замбараагүй ашиглах, нэгнээсээ өрсч идүүлэх гэсэн өрсөлдөөн, тэмцэл, уст цэгийг тойрон нэг л газраа бөөгнөрч, нүүлгүй удаан хугацаагаар ашиглах, олон салаа зам гаргах, уул уурхайн салбарын олборлосон газрын нөхөн сэргээлтийг хийдэггүй, тариалангийн ашиглалтгүй хаягдсан талбай, бэлчээрийн хортон, мэрэгч амьтдын нөлөө, усан хангамжийн дутагдал гээд олон зүйлээс болж бэлчээрийн доройтол бий болоод байна. Энэ бүх хүчин зүйл бэлчээрийн доройтлыг үүсгэж монгол орныг хараа бэлчээм уудам талгүй болгож байна шүү дээ гэж бодохоор манай байгаль экологийн систем бүхэлдээ алдагдчихжээ гэсэн бодол өөрийн эрхгүй бууж байна. Даанч эмзэглэмээр юм.
Малчид дуртай газартаа өвөлжөө, хаваржааны шав тавьж, бэлчээрийн улирлын хил, зааг алдагдахад хүрсэн. Түүнчлэн малчдын бэлчээрийг улирлаар сэлгэн нүүж ашигладаг тэр уламжлал бараг мартагдаж байна. Ургамал сэргэн ургах үед бэлчээрийг амраахгүй, байнга ашигласнаас болж бэлчээр улам доройтсоор… Уст цэгийн ойролцоо 1-5 км-ийн тойрогт бэлчээр хүчтэй талхлагдаж, халцгай газрын хэмжээ нэмэгдэн, ургамлын өндөр 3-5 см-ээс хэтрэхгүй, зүйлийн бүрэлдэхүүнээр тун ядмаг болж, мал иддэггүй хог ургамал ихэсч байгааг бид нүдээрээ харж байна.
Малын хэт төвлөрөл үүссэн уст цэг, хот, суурин газрын ойролцоо бэлчээрийн даацыг 1.3-11.4 дахин хэтрүүлсэн нь цаашдаа энэ бүс нутагт мал сүргээ өсгөх нь байтугай мал маллах боломжгүй болохоор юм. Уул уурхайн салбарынхны ашигласан газарт нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь мөн л хөрс шороонд муугаар нөлөөлж, цөлжилтийг ихэсгэх гол нөхцөл болоод байна. Алт олборлох технологийг зөв баримтлаагүй, нөхөн сэргээлт хийдэггүйгээс байгаль орчныг доройтолд оруулах нөхцөл бүрдүүлж байгааг олон гол, горхи ширгэсэн гашуун сургамж бэлхэнээ нотолж байна шүү дээ.
МАА хөгжүүлэх боломжтой 812 мянга гаруй га газрыг хагалж атаршуулан орхисон нь хөрсний элэгдлийг нэмэгдүүлж, цөлжилтийг түргэсгэсэн. Хаврын хавсаргаар хөрсний өнгөн хэсэг хийсч, элсээр шуурч, ойр орчмын бэлчээрийг дарснаас тухайн бэлчээрийн үндсэн ургамлын ургах боломж буурч, хог ургамал тархах нөхцөл бүрдүүлж байх жишээтэй.
Бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг тухайн бэлчээрт барих нь бэлчээр доройтох, цөлжих үйл явцыг улам хурдасгадаг аюултай. Бэлчээр доройтохын хэрээр тэнд маллах малын тоо, ашиг шимийг бууруулахад хүрдэг. Энэ нь ирээдүйд урт хугацааны туршид ядуурлыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болно. Манай орны нийт газар нутгийн 70-80 орчим хувийг эзэлж буй бэлчээр доройтож, цөлжих нь экологийн сүйрэлд хүргэх аюултай. Иймд эдийн засаг, нийгмийн болон экологийн энэхүү бодит аюул заналаас урьдчилан сэргийлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд бэлчээрийн хязгаарлагдмал нөөцөндөө тохирсон мал, малчинтай байх нь юуны түрүүнд шаардлагатай ажээ. Манай улсын нийт бэлчээрийн талбай 130-140 мянган га-д эргэлдэж байсан. Энэ хэмжээний бэлчээрт сүүлийн 72 жилийн дунджаар тооцож үзэхэд, жилд 23.9 сая мал адгуулж байсан байх юм. Ийм тооны мал сүргийг 123-140 мянган малчин маллаж байсан байна.    Нөгөө талаар манай улсын 113-115 сая га бэлчээр ашиглах, 60-70-аад оны үеийн га-гийн ургацаар баримжаалан бэлчээрийн даацыг тооцоход, жилийн дунджаар 51.8 сая орчим хонин толгойд шилжүүлсэн малыг адгуулах экологийн чадавхи одоо ч байгаа хэмээн эрдэмтэд судалжээ.

зургийг mongolian.ruvr.ru-ээс

зургийг mongolian.ruvr.ru-ээс

Муу л бол баруун талын хар овоохой гэгчээр ямаан сүргээ бэлчээрийн талхлалтын гол буруутан болгоод байсан. Ямаанаас авах ноос ноолуурын ашиг шим түүнийг ингэж тэнгэрт хадтал өсгөхөд гол үндэс болсон. Хэдийгээр бэлчээр доройтуулах хүчин зүйлд нөлөөлдөг амьтан мөн боловч дан ганц ямааг бууруулснаар асуудлыг шийдэхгүй. Малчдын санаа сэтгэлийг зовоосон асуудал яалт ч үгүй бэлчээрийн талхлалт болоод байна. Орон нутгийн бэлчээрийн чанар нэлээд муудаж байгаагийн дээр өөр аймгуудаас отроор ирж байгаа малчид бэлчээрийг ихээр талхлаж байгаа тухай тэд ярьцгааж байна. Цаашид төрөөс отрын бүс нутаг байгуулж, тодорхой хариуцлага, журамтайгаар оторлуулах ажлыг хийх хэрэгтэйг ахмад, туршлагатай малчид өгүүлж байна. Бэлчээрийн мал аж ахуйд сайнаар нөлөөлөх хүчин зүйл нь байгалийн нөхцөл байдал бөгөөд түүний шалгаралын үр дүнд тухайн орон нутгийн өвөрмөц нөхцөлд илүү дассан мал сүрэг зонхилон өсөж ирсэн түүхэн уламжлалтай. Гэхдээ таван хошуу малын тархан байршсан байдал газар орны байгаль экологийн нөхцөлөөс хамааран харилцан адилгүй àæ. Энэ нь биологийн болоонд экологийн тодорхой нөлөөлөл болон олон зуун жилийн бэлчээрийн маллагааны явцад бүрэлдэн тогтсон малын дасан зохицох онцлогоор тайлбарлагдах аж. Иймд ахмад малчид хоцрогдсон гэж тээр шаагддаг уламжлалт мал аж ахуйгаа сэргээх цаг нэгэнтээ болсон гэдгийг сануулж байна.

http://www.nomadgreen.org сайтад нийтлэгсэн.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s