Болжморын жиргээ

Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш

Нэгэн үе өөрийнхөө азтайг гайхаж явлаа. Мянган солигдохыг, зуун солигдохыг, бүр жаран солигдохыг, Чингис хааны их Монгол улс байгуулагсаны 800 жил, Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх он тооллуудад би байж байдаг. Үнэхээр гайхалтай юмаа. Гэтэл үүнээс ч илүү гайхшруулах зүйл гараад ирлээ. Дэлхий сөнөнө гэнээ. За ингээд энэ насандаа хүн болсных бүр дэлхий сөнөхийг үзээд, дэлхийтэйгээ цуг дуусах болж байх шив.  Дэлхийн хамгийн сүүлчийн хүн нь би гэж бодохоор азтай юу гэдэгтээ ч эргэлзэх шиг… Хөгжилтэй юм даа. 

“Он тооллын бичиг цаг хугацааг хэмжиж буй хэмжигдэхүүн болохоос байгалийн зүй тогтлыг зогсоодог бичиг биш” -ийг үргэлжлүүлэн унш

Болжморын жиргээ

Ус харамласан шаналал

Уншигч та бүхэндээ тэртээ есөн жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн үйл явдлын талаар хуваалцъя гэж саналаа. Учир нь үүний тухай  бодох бүрийд  бяцхан оюундаа ухааран ойлгож, хөнгөн гунигийг  зүрх сэтгэлдээ дахин дахин мэдэрдэг билээ. Өдийг хүртэл өөртөө хадгалан байсан тэр нэгэн явдлыг өнөөдөр та бүхний өмнө дэлгэж байна. “Ус харамласан шаналал” -ийг үргэлжлүүлэн унш

Болжморын жиргээ

Улаан номонд орсон говийн олгой хорхой

зургийг http://www.hawkdog.net- аас авав.

Олгой хорхой буюу тэмээн сүүл гэж нэрлэгддэг нэгэн могойн домгийг говийнхон андахгүй. Гаднах төрх нь яг л олгой шиг толгой, сүүл нь мухар байдгаас ийнхүү нэрлэж. Гэхдээ шинжлэх ухаанд тэмээн сүүл гэдгээр нь нэрлэдэг байна.

Тэмээн сүүл могой нь Монгол орны говийн бүсийн нутгаар тэр дундаа Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь, мөн Алтайн цаад говиор элбэг үзэгддэг. Аварга могойн бүлэгт багтсан ч тийм ч том биетэй биш. Биеийн урт нь дунджаар 70-80 сантиметр байдаг аж. Энэ могой харьцангуй бага судлагдсан, ховорт тооцогддог учраас Монгол улсын байгаль хамгааллын “Улаан ном”-нд оржээ. “Улаан номонд орсон говийн олгой хорхой” -ийг үргэлжлүүлэн унш