Gallery

Ховор ан амьтадын хууль бус наймааг хумих цаг болоогүй юу?

“…Сард нэг удаа тарваганы элэг базаж уувал хугарсан яс бороолж эдгэх нь  хурдан, тун сайн гэнэ…”

“Тарваганы бөөрийг 14 хоногт нэг идэж байвал биенд их тустай…”, “Чонын хэл авна… “, “Баавгайн савар зарна…”

Ийм зар сурталчилгаа, амнаас аманд дамжих домогийн чанартай ярианууд монголчуудын дунд түгээмэл. Хамгийн гол нь энэ мэт яриа биелэлээ олохдоо нэн ховор, дархан цаазат ан амьтдын аминд халгаатай хэрэг болдог нь даан ч харамсалтай. Арьс шир нь хүний гангараа болж, элэг дотор нь хүний өвчнийг анагаах эм тан болж, өөх мах нь есөн шидийн амтат зоог, боодог, хорхог болдог нь яалт ч үгүй мөнгөнд дуртай, маханд дуртай хүний хэрэгцээ, сонирхолыг бүрэн дүүрэн утгаар нь хангагч болж байна гэхэд хилсдэхгүй.

Нэгэнтээ тоо толгой нь цөөрсөн, устаж үгүй болох дээрээ тулаад байгаа амьтдаа хамгаалахын тулд  жагсаал цуглаан хийх, төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, шүүхэд хандаж байгаа ТББ, иргэд байгаа ч бодитой үр дүнд хүрэхэд олон бэрхшээлтэй тулгарсаар…

Төр болоод төрийн албан хаагчдын хүнд суртал, байгаль орчны эрхийн мэдрэмжгүй төрийн бодлогууд, шүүхийн хараат бус байдлын эргэлзээтэй байдал, хүчний байгууллагуудын дарамт шахалт зэрэг нэлээд зүйлс гол бэрхшээл болоод байгааг “Хүний эрх, хөгжил төв”-ийн Байгаль орчны засаглалд олон нийтийн оролцоог хангах төслийн зохицуулагч, Хуульч Ч.Дэлгэрмаа дурджээ.
1996 онд Монгол улс Нэн ховор зэрлэг амьтан, ургамалын олон улсын худалдааны тухай конвенцид нэгдэн орсон байна. Уг конвенци нь ховор ургамал, амьтны олон улсын худалдаа нь эдгээр ургамал, амьтны оршин тогтнолд аюул учруулахгүй байхыг баталгаажуулахыг зорьдог. Энэ конвенцид манай орны 30 гаруй мянган төрөл зүйлийг багтааснаас ойролцоогоор таван мянга  нь амьтан,  28 мянга гаруй нь нэн ховор ургамал байдаг аж.

Гэтэл нэн ховор төрөл зүйлд тооцогдох цөөхөн тоотой үлдсэн амьтдыг агнасан этгээдэд эрүүгийн ямар арга хэмжээ авдаг юм бол гэдэг нь сонин. УМХГ-ын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Ж.Бадамханд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээлэхдээ: “Хуулиар агнаж авлахыг хориглосоор байтал тав арван төгрөгний төлөө нэн ховордсон ан амьтны амь таслаж байгаа хүмүүст ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь тэр бүр тодорхой бус байдаг”-ийг гэж  ярьж байв. Учир нь хулгайн анчдыг илрүүлж торгууль ноогдуулан тухайн хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлдэг хэдий ч цагдаагийн газар очихоороо л хэрэг замхарч алга болдог. Ер нь хулгайн анчдад ямар нэг хариуцлага хүлээлгэсэн тухай огт мэдэгддэггүй гэнэ.

2004 онд нэгэн Вьетнам иргэн 80 ширхэг баавгайн доньд хууль бусаар хил давуулах гэж байгаад төмөр замынханд баригджээ. Тухайн үед сайхь эрийг мөрдөн байцаалтад шилжүүлсэн боловч дээрх хэрэг тэгэсхийгээд намжсан байна.

зургийг http://www.inet.mn-аас авав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Арабын шахууд манайхаар их эргэлдэх болсон. Цагаан алчуур нөмөрсөн, хууз сахалтай араб баячууд Монголын хуулийг уландаа дэвслэн нэн ховор амьтдын тоонд зүй ёсоор ордог эдлэг шонхорыг мөнгө цохин авч байгаа хэргийг хараагүй, сонсоогүй, мэдэхгүй хүн бараг байхгүй. Энэ мэтчлэн монголын хуулийг басамжилсан, дорд үзсэн харийн баячуудын өмнө манайхан толгой бөхөлзүүлэн байгаа нь даанч гутамшигтай.
Аливаа хууль бус зүйлийг хориглох тусам лавширч, улам нууцлагдмал болж хувирдагийг хулгайн анчдын жишээнээс харж болно. Тэд агнасан аваа цааш нь худалдаалахдаа цагаан зээрийн эрийг 45 мянга, эмийг 52 мянга, янзгыг нь 68 мянган төгрөгний үнэ ханшаар худалдаалдаг аж. Үнэг ердөө 10 мянган төгрөг бол чоныг 120 мянгаар аваад цааш нь 200 мянган төгрөгөөр зардаг гэнэ. Чонын хэл 15 мянга, элэг нь 10 мянгын үнэтэй. Харин тарвагыг 35 мянгаар зардаг гэх мэтчлэн тус туын үнэ ханштай. Амьтны гаралтай түүхий эдийн үнийн хөөрөгдөл нь тухайн зүйлийг байгалийнхаа жамаар нөхөн сэргэхээргүй болтол цөлмөгдөх үндсэн шалтгаан болдог байна.

Нэгэн үе Монгол орны бүх ойт нутгаар хааяагүй олширч, 1970-80-аад онд 130 мянган тоо толгой хүрээд байсан (С.Дуламцэрэн “БНМАУ-ын амьтны аймаг” II боть 1989) халиун буга сүүлийн 20 жилийн дотор 92%-иар бууран өдгөө 10 мянга хүрэхтээ үгүйтэй болжээ.
Иймээс ч Монгол орны амьтны аймгийн нөөц баялагийг хамгаалах асуудал хурцаар тавигдах болж хамгийн үр дүнтэй, бодитой аргыг шинжээч, судлаачид хайх болов. Амьтдыг зүйлийнх нь хувьд дархлан хамгаалснаар тодорхой үр дүнд хүрч болдгийг харуулсан  жишээ цөөнгүй боловч тухайн ховор амьтныг амьдрах орчны хамт иж бүрэн хамгаалах нь илүү бодитой гэдэг хандлага судлаачдын дунд түгээмэл байдаг.

Одоогоор Монгол улсын газар нутгийн 21,5 сая га талбайд 60 тусгай хамгаалалттай газар бий болжээ. Эндээс бидний хамгийн сайн мэдэх нь Хустайн Байгалийн Цогцолбор газар юм. Өмнө нь Хустайн нуруу төрөл бүрийг малын бэлчээрт идэвхтэй ашиглагдаж байснаас гадна баруун аймгаас нийслэл рүү чиглэсэн туувар дайрч өнгөрдгөөс зарим хэсэгтээ газрын доройтолд нэлээдгүй өртсөн байжээ. Энэхүү газрыг айл хунар, малаас чөлөөлөн тайван, тааламжит орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөр өнгөрсөн арваад жилд халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, монгол тарвага, саарал чоно, шар үнэг элбэгшиж хярс, дорго, мануул, шилүүс тоо толгойн хувьд цөөн боловч үзэгддэг болсон байна. Мөн сүүлийн 40 гаруй жил үзэгдээгүй цагаан зээрийн сүрэг 1990-ээд оноос цөөн тоогоор үзэгдэх болсон төдийгүй тогтвортой суурьшиж эхэлжээ.
Хүн гэлтгүй амьтан ургамал хүртэл нөхцөл нь бүрдсэн тайван амгалан газар нутагт суурьшиж тоо толгой нэмэгдэх болсон нь сайшаалтай хэрэг ч ангийн мах, үслэг эдлэл, амьтны гаралтай эм, эмчилгээний түүхий эдийн хууль бус зах зээл нээлттэй, амь бөх оршсоор байвал ховор амьтдын нөөц барагдаж мэдхээр болсныг сануулах нь зүйтэй. Хууль бусаар наймаа хийн ашиг хонжоо ологсдыг  илрүүлж, дорвитой арга хэмжээ авахгүй бол нэг л мэдэхэд монгол орон нэг ч ан амьтангүй болж хоцрох вий дээ.

англи хэл дээр үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

http://en.nomadgreen.org/archives/2010/02/18/5490/

About these ads

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s